Хайх

Lanvin-ы хамт олон өөрсдийн хүчээр pre-fall 2016 цуглуулгаа гаргана

Lanvin-ы хамт олон өөрсдийн хүчээр pre-fall 2016 цуглуулгаа гаргана

Багийн ажиллагаа

Text: Б.Амина


Зураг:

Бүтээлч захирал Альбер Эльбазын суудал эзгүйрсэн ч францын загварын ордны хамт олон улирал хоорондын цуглуулгаа бие даан гаргахаар шийджээ

Францын загварын ордны 330 ажилтан Шоу-Лан Вонгийг гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа билээ. Түүний шийдвэрээр Lanvin загварын ордон бүтээлч захиралгүй болсон. Эльбазын суудал эзгүй хэвээр байж мөн хуучин ажилдаа эргэн очихыг төлөвлөөгүй байх зуур баг хамт олон нь хүчээ нэгтгэн pre-fall 2016 цуглуулгаа гаргахаар шийдсэн байна.

Одоогийн байдлаар бүх итгэл найдварыг эмэгтэй хувцасны дизайнер Чемена Камали болон гутал, цүнхний дизайнер Лучо Финале нар үүрээд байна. Лондонгийн Saint Martins-ыг төгсөгч Чемена Камали Chloé-д гурван жил хагас ажиллажээ. Харин Лучо Финале Accademia di Belle Arti di Napoli-д сурч байсан ба Givenchу болон Valentino брэндүүдэд гутал, аксесуарын дузайн бүтээж байжээ.

 

цааш үзэх