Хайх

London Fashion Week дээр Topshop найман залуу дизайнеруудын загварыг дэлгэнэ

London Fashion Week дээр Topshop найман залуу дизайнеруудын загварыг дэлгэнэ

Ойрын хүндээ тусалсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Лондон хот залуу дизайнеруудын хувьд төгс газар болохыг бүгд мэднэ. Энд түрээсийн үнэ маш өндөр ч гэлээ шинэ авьяастнууд олноороо төрж байна. хамгийн гол нь тэдгээр уран бүтээлчдийг дэлхийн загварын зах зээл дах гол тоглогчид дэмждэг юм. Тухайлбал Topshop удахгүй болох загварын долоо хоног дээр найман залуу дизайнеруудыг дэмжихээр болсон байна

Хэрвээ манай Монголд British Fashion Council шиг ажил үүргээ сайн гүйцэтгэдэг, дотоодын загварын салбарт юу болж буйг сайтар судалдаг байгууллага байсан бол дэлхийд танигдсан залуу авьяастнууд олноороо төрөх байсан байх. Харамсалтай нь одоохондоо залуу дизайнерууд өөрсдөдөө найдаж ажиллах болж байна. Харин Их Британид бүх юм эсрэгээрээ байдаг. Жишээ нь масс зах зээлийн томоохон брэнд Topshop NEWGEN төслийн хүрээнд залуу уран бүтээлчдэд тусалж байна. Брэндийн дэмжлэгийн ачаар найман шинэхэн маркууд Лондонгийн загварын долоо хоногийн үеэр өөрсдийн намар-өвөл 2016 цуглуулгаа танилцуулахаар болжээ. Ashley Williams, Claire Barrow, Danielle Romeril, Faustine Steinmetz, Marta Jakubowski, Molly Goddard, Ryan Lo ба Sadie Williams гэх азтануудын заримыг нь бид өмнө нь сонсч байсан ч, зарим нэрсийг анх удаа сонсож байгаа билээ.

NEWGEN төсөл 1993 оноос хойш хэрэгжиж байгаа билээ. Төслийн хамт олон тухайн үедээ Александр МакКуин, Кристофер Кейн, Жонатан Сондерс, Жонатан Андерсон, Marques'Almeida-гийн Марта Маркеш ба Пауло Альмейда зэрэг дизайнеруудыг дэмжиж байсан түүхтэй. Тиймээс тэдний анхаарал маш нэр хүндтэй гэсэн үг юм.

London Fashion Week дээр Topshop найман залуу дизайнеруудын загварыг дэлгэнэ (фото 1)London Fashion Week дээр Topshop найман залуу дизайнеруудын загварыг дэлгэнэ (фото 2)

цааш үзэх