Louis Vuitton зураач Чепмен ах дүүстэй дахин хамтарлаа
Загварын шоуны деталиудыг сонирхоцгооё
Гурван хоногийн өмнө Парисын эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд Ким Жонс өөрийнхөө хавар-зун 2017 цуглуулгаа дэлгэсэн. Аяллын уур амьсгалтай хувцаснуудаас гадна уг цуглуулгад дөрвөн төрлийн уран зургийн хээ үзэгдлээ. Зургуудыг Английн зураач Жейк ба Динос Чепмен нар урлажээ
Louis Vuitton-ы бүтээлч захирал Ким Жонс ах дүү уран бүтээлчидтэй анх 2013 онд хамтарч байсан бөгөөд энэ жил тэд дахиад хүчээ нэгтгэхээр шийджээ. Энэ удаад уран бүтээлчид загварын ордны хавар-зун 2017 улирлын шинэ цуглуулгад зориулж хувцас ба цүнхний хээ урласан байна. "Би юмыг урьдчилан төлөвлөдөг хүмүүсийн нэг биш ээ. Би зүгээр л ажлаа хийдэг. Би Жейк ба Диностой хамтарч ажиллахыг үргэлж хүсдэг байсан бөгөөд эцэст нь хүслээ биелүүлэх цаг ирлээ гэж үзсэн юм" хэмээн Ким Dazed & Confused сэтгүүлийн ярилцлагадаа 2013 онд дурдаж байжээ. Шинэ хамтын ажиллагааны үр дүнд Жейк ба Динос нар заан, хирс, арслан, анааш ба тахийн дүр зургийг Өмнөд Африкийн сэдэвтэй цуглуулгын хувцас ба цүнхнүүдэд хийж өгчээ.