Хайх

Мирослава Дума Копенхаген хотод зохион байгуулагдах загварын чуулга уулзалтанд оролцоно

Мирослава Дума Копенхаген хотод зохион байгуулагдах загварын чуулга уулзалтанд оролцоно

Арга хэмжээ “Ухамсартай загвар” сэдэв доор явагдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Тавдугаар сарын 9-12 хооронд Копенхаген хотод зохион байгуулагдах загварын чуулга уулзалтанд Мирослава Дума ба хип-хоп уран бүтээлч, бизнес эрхлэгч will.i.am нар хамтран оролцохоор болжээ. Тэд орчин үеийн дижитал давлагаа загвар ба дуу хөгжмийн ертөнцөд хэрхэн нөлөөлснийг онцолж, ирээдүйн хямралыг хэрхэн даван туулж болохыг ярилцах аж.

Арга хэмжээг сэтгүүлч Тайлер Брул ба загвар өмсөгч Амбер Валета нар хөтлөх болно. Үдшийн хөтөлбөрт Kering ба H&M компаниудын ухамсартай хөгжлийг хариуцдаг Мари Клер Даво ба Анн Гедда нар, Target компанийн олон улсын нөөцийг хариуцдаг Келли Карузо болон загварын салбар дахь бусад мэргэжилтнүүдийн лекц багтжээ.

Чуулга уулзалтын хүрээнд мөн The Boston Consulting Group-ын удирдах захирал Хавьер Сеарын бэлтгэсэн «Pulse of the Fashion Industry» нэртэй танилцуулга хийгдэнэ. Тэрээр брэндүүд ба үйлдвэрлэгчдийн бодит туршлага, шинжилгээ судалгаанууд дээр үндэслэж, загварын салбарт хэрхэн ухамсартай үйл ажиллагаа хийж болохыг тайлбарлах болно.

цааш үзэх