Хайх

Moschino брэндийн загварын шоуны тасалбар худалдаалагдаж байна

Moschino брэндийн загварын шоуны тасалбар худалдаалагдаж байна

Лос-Анжелест

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Томоохон брэндүүдийн загварын шоунууд ихэвчлэн зөвхөн урилгаар хүрэлцэн ирсэн зочдыг хүлээж авдгийг та бүгд мэдэх биз ээ. Харин Moschino Resort 2017 шоу олонд нээлттэй болох бөгөөд одооноос эхлэн тасалбараа худалдаалж байна

Ирэх зургаадугаар сард болох Moschino Resort загварын шоу дээр Жереми Скотт эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгэн зэрэг танилцуулахаар шийдээд байна. Эрэгтэй, эмэгтэй цуглуулгыг нэгтгэх санаа тийм ч шинэлэг биш болсон тул үүнд гайхах зүйл алга. Харин загварын шоуны тасалбар олонд нээлттэй болно гэдэг ховорхон тохиолддог явдал шүү.

Юутай ч Жереми Скоттын шинэ цуглуулгыг сонирхохыг хүссэн хүн бүр загварын шоуны тасалбарыг худалдан авах боломжтой байх нь ээ. Moschino-гийн шоу Лос Анжелест зохион байгуулагдах Made Los Angeles гэх залуу дизайнеруудыг дэмжих зорилготой, хоёр хоногийн турш үргэлжлэх арга хэмжээний хүрээнд явагдах юм. Арга хэмжээний хөтөлбөрт дизайнеруудын загварын шоунаас гадна мөн хэд, хэдэн pop-up бутикийн нээлт товлогдсон байна.

Moschino-гийн тасалбар хэзээ, хаана зарагдаж эхлэхийг эндээс олж мэдээрэй.

цааш үзэх