MPDU Fashion Week: Монгол брэндүүдийн нэгдсэн загварын шоу болох гэж байна
Монголын дизайнерууд шинэ загваруудаа танилцуулна
Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос санаачилсан “MPDU Fashion Week” буюу Монгол дизайнеруудыг нэгтгэж, тэдний урласан бүтээлүүдийг хэрэглэгчдэд түгээж, мөн дэлхийд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой загварын шоу гурав дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд дизайнерууд тавдугаар сард хавар-зун, арваннэгдүгээр сард намар-өвөл улирлын шинэ цуглуулгаа толилуулдаг уламжлалтай билээ.
Загварын шоу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах ба арга хэмжээний хүрээнд Ovdog, Zoson, Tuvza, Muse Art House, SOYO, KADR, NOÉMI, SENTI, LINE, Futuristic Type гэх дотоодын брэндүүд тус бүртээ 15 загвараас бүрдсэн шинэ цуглуулгуудаа танилцуулах юм. Үүний зэрэгцээ дуучин Цэцэ, DJ Билигүүдэй, дуучин Отгоо нар тусгай үзүүлбэрээр зочдыг баярлуулах болно.
Ингээд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сахин Монголын дизайнеруудын урласан бүтээлүүдтэй танилцахаар хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 26
Хаана: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
Хэдэн цагаас: 15:00-20:00 цагийн хооронд
Тасалбар худалдаалж эхлэх өдөр: Арваннэгдүгээр сарын 19
Тасалбарын үнэ: 150,000₮
Тасалбар борлуулах цэгүүд:
Monalun брэнд, УИД-ийн баруун талд, 17/2 байр, 1 давхар
Muse Art House брэнд, Romana Residence 304
Zoson брэнд, Shangri-La Mall
LINE брэнд, Golden Buddha Shopping Center, 2 давхар
NOÉMI брэнд, Unique Center 304
Gold Salon, Циркийн урд талд, UB central residence, 1 давхар
Хүргэлтээр:
99101133 утсаар холбогдоно уу.