Монголын шилдэг дизайнеруудын хувцсыг нэг дороос: Шангри-Ла төвд шинэ дэлгүүр нээгдэнэ
Michel & Amazonka, Monalun, Muse Art House, Queen Fashion House, Ovdog ба Futuristic Type
Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо энэ сарын 27-ний өдөр Шангри-Ла худалдааны төвийн гурван давхарт шинэ салбар дэлгүүрээ нээх гэж байна. Уг дэлгүүрт Michel & Amazonka, Monalun, Muse Art House, Queen Fashion House, Ovdog, Futuristic Type гэх нийт зургаан брэндийн хувцас загварууд нэг дор худалдаалагдах юм.
Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо нь 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 4 үүсгэн байгуулагч, 9 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 8 компанийн 10 дизайнертайгаар үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна. Холбооны гол зорилго нь хувцас дизайны чиглэлээр ажилладаг мэргэжлийн дизайнерүүдыг нэгтгэн салбарын хөгжлийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагааг хөгжүүлж дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгдсэн стандартыг бий болгох, гишүүд дизайнерүүдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын арга хэмжээнд Монгол дизайнерүүдын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Шангри-Ла төв дахь шинэ дэлгүүрээс гадна тус холбоо нь энэ оны зургадугаар сард Наадам худалдааны төвийн гурван давхарт эхний дэлгүүрээ нээсэн бөгөөд тун удахгүй гурав дах дэлгүүрээ Эрдэнэт хотод нээхээр төлөвлөж байна.
Эргэн сануулахад ММДХ нь жил бүр нэгдсэн загварын шоу зохион байгуулдаг уламжлалтай ба сүүлийн хоёр жилд хоёр амжилттай шоуны ард гарсан билээ.