Хайх

Намар барих цүнх хайж байна уу? Prada хит цүнхнийхээ шинэ хувилбарыг танилцууллаа

Намар барих цүнх хайж байна уу? Prada хит цүнхнийхээ шинэ хувилбарыг танилцууллаа

Re-Nylon

Text: Buro.Mongolia


Зураг:

Prada брэнд саяхан Хятадын Гэгээн Валентины өдөрт (энэ жил наймдугаар сарын 25-нд тохиож байгаа) зориулан пастель өнгөний сонголттой аксесуарын цуглуулга танилцуулжээ.

Цуглуулгад анх 2000 онд бүтээгдэж байсан алдарт Re-Edition цүнх багтсанаас гадна жижиг аксесуарууд болон панама малгай орсон байна. Өнгөний хувьд харин пастель шар, цэнхэр, ягаан ба оюу ногоон гэх дөрвөн сонголттой болжээ.

Шинэ цуглуулгын бүх эдлэлүүд Re-Nylon гэх дахин боловсруулсан нейлон материалаар хийгдсэн бөгөөд уг материалыг гаргаж авахын тулд далайгаас олдсон хуванцрыг дахин боловсруулалтад оруулдаг байна.

Цуглуулга Prada брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.

 

цааш үзэх