Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ
Сонирхоцгооё
Оливье Рустеныг загварын шүүмжлэгчид дутуу үнэлэх асуудал байдаг ч түүний хүрсэн зүйл болгон алт болон хувирдаг уламжлалтай. Тэр яг л Рианна шиг хэрэглэгчдийг татах авьяастай гэж хэлж болно. Тиймээс олон нийтийн сүлжээгээр идэвхтэй маркетинг явуулах дуртай дизайнерыг спортын томоохон брэнд Nike сонирхож, түүний тэрхүү өвөрмөц чадварыг ашиглахаар шийджээ.
NikeLab-тай хамтрах болсон тухайгаа Рустен өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олонд зарласан юм. «ARE YOU READY? #nikelab #dreamteam #champions @nikelab #getready #epic» гэсэн гарчигтай нийтлэлийн дараа интернэт сүлжээнд энэхүү цуглуулга бүтнээрээ тавигдаад байна. Цуглуулгыг харахад Оливер Рустен цулгай хар өнгийг алтлаг оруулга, зураасаар чимж, өөрийн тансаг хэв маягийг шингээж өгчээ.