Хайх

Онцлох Instagram: Ижил хэв маягаар хувцасладаг дурлалт хос

Онцлох Instagram: Ижил хэв маягаар хувцасладаг дурлалт хос

Young Emperors

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Ukraine

Нельсон Тибергиен ба Изабель Шапу нар 2013 онд Парисын Gobelins урлагийн сургуульд, гэрэл зургийн ангид суралцаж байхдаа танилцжээ. "Бид хоёрдугаар курсэд байхдаа танилцан нөхөрлөж, улмаар дадлага хийхээр Нью-Йорк хотод амьдрахдаа өрөөний хөршүүд байсан" хэмээн Изабель ярьсан юм. Харин үүний дараа тэд сонгодог хайр дурлалын түүхээ эхлүүлжээ.

Young Emperors хуудсанд Изабель ба Нельсон нар өөрсдийн бүрдүүлсэн загварын төрхүүдийг харуулдаг бөгөөд ингэхдээ Marine Serre, Fendi, Paco Rabanne болон бусад алдарт брэндүүдийн хувцаснуудыг хослуулдаг байна.

"Бид харилцаагаа эхлүүлээд удаагүй байхдаа хоорондоо ижил, хосолсон байдлаар хувцаслах болсон. Анхандаа энэ нь хайраа илэрхийлэх гэсэн, нэг гэр бүл гэдгээ харуулах гэсэн санаа байсан ч хоёр жилийн өмнөөс Instagram хуудас нээх санаа төрөн, Young Emperors бий болсон юм даа" хэмээн Изабель дурсаж, уг санааг Солонгос хосуудаас авснаа онцолсон юм. "Бид энэ трендийг Солонгост анзаарсан юм. Тэнд хосууд ихэвчлэн ижил хэв маягаар хувцаслаж, үүгээрээ дамжуулан олон нийтэд өөрсдийн хайрыг харуулдаг".

Нельсон, Изабель хоёр хувцаслалтаа бүрдүүлэхдээ ямар нэгэн жендэрийн хязгаарлалд баригддаггүй бөгөөд ихэвчлэн хоорондоо хувцаснуудаа солилцож өмсдөг байна. "Би эмэгтэй хувцас өмсөх дуртай. Надад илүү зохидог юм. Өндөр суудалтай өмдийг жишээ нь эрэгтэй цуглуулгуудаас олоход бэрх шүү дээ" хэмээн Нельсон хуваалцжээ.

Харин одоогоор хосууд Парист амьдарч байгаа ба Cesar Love Alexandre нэр дор загварын зураг авалт, видео ба үзүүлбэр зэрэг бүтээлч төслүүд дээр хамтран ажиллаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх