Долоо хоногийн онцлох Instagram: Монголын тухай түүхийн мэдлэг олгох @historicalpicture
Түүхийн тухай мэдлэгийг @historicalpicture хуудаснаас
Энэ долоо хоногийн онцлох Instagram хуудсаар Монголын түүхийг баримтат гэрэл зургийн хамтаар олны хүртээл болгодог @historicalpicture онцолж байна. Энэхүү хуудаснаас Монголын анхны загвар өмсөгчдийн гэрэл зураг, Их Британийн загвар өмсөгч Саманта Жонсын 1966 онд Улаанбаатар хотод оролцсон сурталчилгааны зураг авалт, Хилари Клинтоны 1995 онд Монголд айлчилж байсан үеийн гэрэл зураг гээд сонирхол татсан олон гэрэл зургуудыг харах боломжтой. Түүнчлэн Монголын урлаг соёл, утга зохиолын салбарт хувь нэмэр оруулсан эрхмүүдийн хөрөг зураг, намтар, болон түүхэн үнэт эд зүйлсийн зураг, тайлбар ч бас бий. History of Mongolia хуудасны хөтлөгч мэдээллүүдээ Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн архиваас бэлтгэдэг болохоо онцолсон ба Монголын тухай түүхийн илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүний @buuralg твиттер хуудас болон блогоос авах боломжтой ажээ.