Хайх

Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа

Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа

Хамтын ажиллагаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өөр, өөр салбарын брэндүүд хамтран ажиллах давалгааг Coca-Cola үргэлжлүүлж байна. Coca-Cola өмнө нь Карл Лагерфельд, Марк Жейкобс, Жан-Пол Готье болон Шанталь Томасс зэрэг дизайнеруудтай хамтран хийжүүлсэн ундааны гоёмсог дизайн бүхий лонх бүтээж байсан билээ. Тэд мөн 2016 онд аdidas брэндтэй хамтран 2002 оны "Climacool 1" загварыг дахин гаргасан юм. Тэгвэл Coca-Cola энэ удаад загварын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Италийн Pinko брэндтэй хамтарлаа. Pinko болон Coca-Cola нарын хамтын цуглуулгад биеийн тамирын өмд, бомбер, цамц, Coca-Cola-гийн лого бүхий Pinko Love Bag зэрэг загварууд багтжээ.

Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа (фото 1)

Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа (фото 2)Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа (фото 3)Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа (фото 4)Pinko болон Coca-Cola хамтран цуглуулга гаргалаа (фото 5)

цааш үзэх