Хайх

Пол Смит Pitti Uomo-гийн тусгай зочноор уригдана

Пол Смит Pitti Uomo-гийн тусгай зочноор уригдана

Флоренцын зүг

Text: Buro.Mongolia


Флоренц хотод нэгдүгээр сарын 10-наас 13-ны хооронд үргэлжлэх Pitti Uomo арга хэмжээнд Их Британийн дизайнер Пол Смит гол зочноор уригдан оролцоно

Жил бүр зохион байгуулагддаг Pitti Uomo арга хэмжээн дээр дизайнер Пол Смит өдөр тутмын хувцаснуудаас бүрдсэн PS by Paul Smith шинэ цуглуулгаа танилцуулна.

Пол Смитээс гадна үзэсгэлэнд мөн LVMH Prize тэмцээний эцсийн шатанд шалгарсан дизайнер Тим Коппенс, Golden Goose Deluxe Brand маркийн үүсгэн байгуулагч Франческа ба Алессандро Галло болон Reebok-той хамтарсан цуглуулгаа дэлгэх Их Британийн Cottweiler брэнд оролцох гэнэ. Харин бусад зочдын нэрс одоогоор тодорхой болоогүй байна.

Пол Смит Pitti Uomo-гийн тусгай зочноор уригдана (фото 1)

Пол Смит Pitti Uomo-гийн тусгай зочноор уригдана (фото 2)

 

 

цааш үзэх