Prada брэнд дэлхий дахинаа цэцгийн баглаа түгээж эхэллээ
2020 оны аяллын цуглуулгад зориулан
Prada загварын ордон 2020 оны аяллын цуглуулгадаа зориулан Милан, Лондон, Парис, Москва, Нью-Йорк, Шанхай, Токио хотуудаар цэцгийн баглаа түгээж эхэллээ. Урьд өмнө нь загварын cурталчилгааг загварын сэтгүүл аль эсвэл олон нийтийн сүлжээн дээрээс л хардаг байсан бол энэхүү сурталчилгаа нь тухайн улирлын цуглуулгыг илүү бодитоор мэдрэх боломжийг олгож байгаа юм. Сурталчилгааны зураг бүхий уг баглаа цэцгээр дамжуулан өдөр хоног бүр үнэ цэнэтэй гэдгийг сануулахын зэрэгцээ бидний эргэн тойронд олон үзэсгэлэнтэй зүйлс бий гэдэг санааг түгээхийг зорьжээ. Цэцгийн баглаа дээрх хар цагаан хөрөг зургуудыг гэрэл зурагчин Дрю Викерс дарсан бол street style зургуудыг Японы алдарт гэрэл зурагчин Кейзо Китажима дарсан байна. Сонирхуулахад Кейзо Китажима гудамжинд дарсан баримтат болон загварын гэрэл зургуудаараа алдартай нэгэн билээ. Харин сурталчилгаанд Лекси Болин, Сяо-Вэнь Зю, Фрея Беха Эриксен, Тони Смит зэрэг загвар өмсөгчид оролцсон юм.