
Роузи Хантигтон-Уайтли Burberry Зул сарын сурталчилгаанд зориулж нүцгэлжээ
Дулаахан байна уу, бүсгүй минь?
Өвөл болж хүмүүс хамгийн дулаан хувцасаа өмсөн дулаалж байхад Роузи Ханингтон-Уайтли эсэргээрээ нүцгэллээ. Гэхдээ өөрийн хүсэлтээр бус Burberry-гийн шинэ сурталчилгаанд зориулж
Зул сар, Шинэ жилийн баяр зөвхөн ороолт зүүсэн нүцгэн эмэгтэйтэй холбогдох зүйл маш багатай. Харин Кристофер Бейлигийн хувьд өөр бололтой. Burberry-гийн зураг болон богино хэмжээний кинонууд бүгд арваннэгдүгээр сард гарсан тул Зул сарын сурталчилгаа нь дууссан гэж бодож байлаа. Гэвч Британийн баг нүцгэн Роузи Хантингтон-Уайтлигийн зургийг олон нийтэд гаргахаа түр хүлээсэн бололтой. Бид өмнөх Burberry -гийн зураг авалтанд Элтон Жоноос эхлээд Наоми Кэмпбелл хүртэлх сурталчилгааны бусад баатрууд бүгд л хувцастайгаа байхыг үзсэн билээ. Дахиад өөр нүцгэн зураг гарч ирэх эсэхийг Зул сар хүртэл харцгаая.