Хайх

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд

Аймшгийн баяр хаяанд ирж байна. Та бэлэн үү?

Text: Б.Энххүслэн


Чөтгөрийн дүрд хувирсан Lil Nas X

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 1)

Z үеийн төлөөллүүдийн нэг Lil Nas X дуучны энэ гуравдугаар сард цацагдсан MONTERO (Call Me By Your Name) дуу яахын аргагүй энэ жилийн хит, онцлох үйл явдлуудын нэг байсан. Тодруулбал, энэхүү дуу нь Английн албан ёсны дууны чартыг долоо хоногийн дотор тэргүүлж, Billboard-ын чартын эхний байрыг дахин эзэлж, цахим ертөнцийг доргиосон билээ. Түүнчлэн тус уран бүтээлийн сонирхолтой зохиомж бүхий видео клип олны анхаарлыг татсан бөгөөд дүрслэгдэж буй чөтгөрийн дүрээс Хэллоуины баярын уур амьсгал мэдрэгдсэн юм.


Круэлла Де Вилийн нүд булаам төрхүүд

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 2)

Кино шүүмжлэгчдийн өндөр үнэлэмжийг хүртэж, 2021 оны хамгийн их ашиг орлоготой кинонуудын зургадугаар байранд бичигдсэн “Cruella” кино Хэллоуины баярт тохиромжтой гоёмсог хувцаслалтуудаар дүүрэн билээ. Тэдгээрээс атласан материалтай, улаан өнгийн бие барьсан даашинз, өргөн мөртэй, хар, савхин хослол Круэлла Де Вилийн дүрийг хамгийн сайн илэрхийлэх болно. Тус дүрээр хувцаслахдаа багт наадмын баг, тохой хүрсэн савхин бээлий, таяг зэрэг аксесуаруудаа мартуузай.


Ким Кардашьяны бас нэгэн анхаарал татсан хувцаслалт

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 3)

Загварын салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог Met Gala үдэшлэг энэ өнгөрсөн сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж, уригдан ирсэн зочид үдшийн гоёлоо харуулсан билээ. Тэгвэл цугларсан зочид дундаас хамгийн этгээд нь Ким Кардашьяны нүүрээ хаасан, бүхэлдээ хар өнгийн монохром төрх байсан юм. Канье Уэст болон Balenciaga ордны бүтээлч захирал Демна Гвасалия нарын хамтран гаргасан энэхүү загварыг нүүрээ хэрхэн будахаа шийдэж чадахгүй байгаа хүмүүстээ зориулж байна.


Хүчтэй эмэгтэй Мулан

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 4)

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрчүүдээс дутахааргүй хүчирхэг байдал, өрөвч, нинжин сэтгэлийг өөртөө цогцлоосон дүр бол Мулан билээ. Түүний талаар түүх, үлгэр, анимейшныг бид балчир наснаасаа үзэж, сонсож, үлгэр дууриалал авсаар ирсэн. Тиймээс бид хүнд байх бүх сайн чанарууд шингээсэн уг дүрийг Хэллоуины бас нэгэн сонголтоор нэрлэж байна.


Аюулгүй байдлыг хангах Among Us

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 5)

Цар тахлын үед хамгийн тохиромжтой Хэллоуины хувцаслалтыг бид оллоо. Тодруулбал, энэ нь нас, хүйс харгалзахгүй бүгдийг нь татан оруулсан видео тоглоомуудын нэг болох Among Us-ын нүүр хаасан костюм билээ. Хэрэв та энэхүү дүрээр хувцаслахаар шийдсэн бол эмнэлгийн хамгаалалтын хувцсыг улаан, ногоон, цэнхэр зэрэг тод өнгөнд оруулан бүтээж болох юм.


Хамгийн тав тухтай ASAP Rocky болон Рианнагийн төрх

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 6)

Бидний хөл хорионд өнгөрүүлсэн үеийг бүрэн илтгэх Хэллоуины хувцаслалт бол ASAP Rocky болон Рианнагийн Met Gala үдэшлэгт бүрдүүлсэн төрх билээ. Тав тухтай орноосоо босож, хөнжлөөсөө салах хүсэлгүй байгаа уншигчид маань онцгойлон анхааралдаа аваарай.


Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 7)

Энэ зургадугаар сард Victorias’s Secret брэнд “сахиусан тэнгэрүүдээсээ” татгалзсан маш том шинэчлэлтийг хийсэн билээ. Тус компани нь моделиудын оронд салбар салбарын долоон төлөөлөгчдийг сонгон томилсон юм. Тэгвэл энэ жилийн Хэллоуины баяраар жил бүрийн онцлох шоунуудын нэг байсан сахиусан тэнгэрүүдээ дурсан санацгаая.


Squid Game

Сүүлийн үед болсон онцлох үйл явдлуудаас сэдэвлэсэн Хэллоуины хувцаслалтууд (фото 8)

Магадгүй дийлэнх хүмүүс энэ жилийн Хэллоуины баяраар Squid Game кинонд гардаг дүрүүдэд хувирах байх. Гэвч энэхүү бүтээл нь яалт ч үгүй сүүлийн үеийн дуулиант кинонуудын нэг байсан бөгөөд Netflix-ийн эрэлтээрээ нэгт бичигдэж, нийт 111 саяын үзэлтээрээ Bridgerton цувралыг гүйцсэн билээ.

Squid Game-д маш олон сонирхолтой дүр, хувцаслалтууд бий. Тухайлбал та тоглогчдын өмсдөг спорт хослол, front man-ий хар хүрэм, маск, хамгаалагчдын өмсдөг улаан өнгийн комбинзон болон “green light, red light” тоглоомын робот охины шар мини даашинзыг өмсөх боломжтой. Гол дүрийн тоглогчдын дугаарыг сануулахад, Сон Ги Хун 456, Чо Сан Ву 218, Кан Сэ Бёк 067, Абдул Али 199, О Иль Нам 001 билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх