Shangri-La Fashion Show 2018 болоход дөрвөн хоног үлдлээ
Олон нийтэд нээлттэй
Загварын долоо хоногууд үргэлжилж, дэлхий нийт тэр чигтээ хувцас загвараар амьсгалж буй энэ үед Shangri-La Centre уламжлал болгон зохион байгуулдаг "Shangri-La Fashion Show" арга хэмжээгээ есдүгээр сарын 21-ний 19 цагт толилуулахаар боллоо. "Express your true color" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд оролцсоноор намар-өвөл улирлын гол трендүүдтэй танилцахын зэрэгцээ Монголын шилдэг уран бүтээлчдийн гайхалтай урлагийн үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм.
Энэхүү загварын шоу нь Shangri-La Centrе-ийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт зориулан нээлттэй болдгоороо онцлог бөгөөд үүнд Sisley, Twinset, Gerard Darel, Trippen, AIGLE, ГОЁО, Levi's, Dr.Martens, Rinascimento, Cole Haan, Зосон болон бусад дэлхийн алдартай брэндүүдийн шинэ улирлын загварууд танилцуулагдахаар болжээ.
Шопахолик бүсгүйчүүддээ бас нэгэн таатай мэдээ дуулгахад "Shangri-La Fashion Week"-ийн хүрээнд есдүгээр сарын 15-30 өдрүүдэд бэлэгтэй худалдаа явагдаж байгаа бөгөөд Шангри-Ла худалдааны төвд 150,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд онцгой гарын бэлэг болох шоппинг уут бэлгэнд аваарай.