Хайх

Шинэ Lady Dior цүнхийг гартаа барих уу, хананд өлгөх үү?

Шинэ Lady Dior цүнхийг гартаа барих уу, хананд өлгөх үү?

Урлагийн бүтээл

Text: Ө.Тодгэрэл


Урлаг ба загварыг нэгтгэсэн шинэ Lady Dior цүнхнүүд худалдаанд гарлаа

Dior загварын ордон өөрийн домогт Lady Dior цүнхийг шинэ өнцгөөс харуулах зорилгоор АНУ ба Их Британийн чөлөөт уран бүтээлчидтэй хамтарч нэгэн шинэ төсөл хэрэгжүүллээ. #DiorLadyArt төсөлд нийт долоон уран бүтээлч хамрагдсан бөгөөд бүгд өөрсдийн уран сэтгэмжээрээ цүнхний дизайныг гаргажээ. Их Британийн Иан Давенпорт, Жейсон Мартин, Мэт Коллишав, Марк Квинн болон АНУ-ын Мэттью Портер, Дэниел Гордон ба Крис Мартин нарын урласан долоон өвөрмөц Lady Dior цүнх арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн брэндийн Майами, Лос-Анжелес, Сөүл, Бээжин, Лондон, Дубай ба Парис дахь салбар дэлгүүрүүдээр борлуулагдана. WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар цүнхнүүдийн үнэ 3,500 - 6,000 долларын хооронд хэлбэлзэх гэнэ.

цааш үзэх