Синди Кроуфорд 1980-аад оны загварын бизнесийн тухай олон ангит кино хийнэ
Телевизийн гараа
Синди Кроуфордийн кино бодит түүхэн дээр үндэслэсэн, загварын ертөнцөд нэгэн үе шуугиан тарьсан "дайн"-ы тухай гарах юм. Тодруулбал 1980-аад оны эрин үед ноёрхож байсан Ford Modeling Agency ба Elite Model Management загварын агентлаг нарын хооронд өрнөсөн ширүүн өрсөлдөөний талаар энэ кино өгүүлнэ. Хэдийгээр тэртээх жилүүдэд алдарт супермодель Наоми Кэмпбелл, Брук Шилдс, Кристи Тарлингтон, Линда Евангелиста нар эд цэцэглэж байсан үе таарах ч гэлээ удахгүй гарах олон ангит кинонд тэдний нэр гарахгүй нь ээ.
Киноны зураг авалтанд "How I Met your Mother" ба "Revenge" цувралуудаар алдартай жүжигчид Энн Хеч болон Жеймс Таппер нар оролцоно. Мөн "Hunger Games"-ийн найруулагч Робин Бисселл нь Кроуфордийн ажилд туслахаар болсон байна.