Синди Кроуфорд дурсамжийн ном гаргахаар бэлдэж байна
50 насныхаа ойн баярт
Толгой эргэм амжилттай супермодель мэргэжлийнхээ дараа Синди Кроуфорд бараг арваад жил нам гүм байсан. Харин одоо тэрбээр дараа жилийн хоёрдугаар сард хэвлэгдэх шинэ дурсамжийн номын хамт эргэн ирж байна. Хамгийн эхний Becoming нэртэй бүлэгт Синди загвар өмсөгчийн санааг үргэлж зовоож байдаг асуудлуудыг хөндөх болно. Жишээ нь Кроуфорд ч мөн адил өөрийгөө бага зэрэг махлаг гэж боддог байжээ. "Харамсалтай нь би идсэн хэрээрээ таргалдаг охидуудын нэг байлаа. Тэгээд нэгэн үед би аливаа чихэрлэг зүйлс болон гурилан бүтээгдэхүүн идэхээс татгалзаж, "төгс" байхыг хичээдэг байсан" хэмээн Синди ярина. Түүнчлэн тэр үед Ричард Аведон түүнийг хэт туранхай байхаа больж, жин нэмэхийг ятгасны ачаар Синди бидний мэдэх алдартай биетэй болсон талаар модель номын эхний бүлэгтээ дурджээ.