Хайх

Судалгаагаар батлагдсан: Худалдан авагчид ганцаараа шоппинг хийх дуртай

Судалгаагаар батлагдсан: Худалдан авагчид ганцаараа шоппинг хийх дуртай

Бүү саад бол

Text: Buro.Mongolia


Зураг:

HRC Retail Advisory компани саяхан нэгэн судалгаа явуулж, худалдан авагчид дэлгүүрийн зөвлөхүүдэд ямар хандлагатай байдгийг олж илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд нийт 2900 хүнээс санал асуулга авсны үр дүнд судалгаанд оролцсон хүмүүсийн 95 % нь шоппинг хийж байх үеэрээ ганцаараа, амар амгалан байхыг хүсдэг бөгөөд хэн нэгэн тэдэнд саад болоход дургүй байдгийг олж тогтоожээ. Хүмүүс энэхүү хариултаа тайлбарлахдаа шоппинг хийхдээ хувийн орон зайгаа хадгалж үлдэхийг хүсдэг гэдгээ онцолсон байна.

Худалдан авагчдын хэлж буйгаар дэлгүүрийн зөвлөх ажилтан тэдэн дээр ирэх үед тэд тодорхой хэмжээний дарамт мэдэрдэг аж. "Би косметик барааны дэлгүүрээр хэсэх үнэхээр дуртай. Гэхдээ дэлгүүрт алхан ороод найрсаг зөвлөхтэй таарах үед би хөгжилтэй үйлчлүүлэгчийн дүр эсгэх хэрэгтэй мэт санагддаг. Энэ нь ердөө л дүр эсгэлт, худал зүйл гэдгийг бид хоёулаа мэдэж байгаа нь надад бүр ч дарамттай санагддаг" хэмээн судалгаанд оролцсон нэгэн бүсгүй хэлжээ.

HRC Retail Advisory компанийн явуулсан бас нэгэн судалгааны үр дүнгээр нийт худалдан авагчдын 85% нь барааны үнийг зөвлөх ажилтнаас асуулгүйгээр, өөрийн биеэр шалгах эсвэл сканерын тусламжтайгаар олж мэдэх хүсэлтэй байдаг нь илэрсэн байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх