
The Fashion Awards 2024: Загварын салбарын шилдгүүд тодорлоо
Загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг Их Британийн The Fashion Awards 2024 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жил наадмыг нэвтрүүлэгч Майя Жама, артист Кожей Радикал нар хөтлөн явуулсан байна.
Энэ жилийн арга хэмжээ олон сонирхолтой үйл явдлаар баялаг болж өнгөрчээ. Тухайлбал Loewe-гийн бүтээлч захирал, JW Anderson брэндийн үүсгэн байгуулагч Жонатан Андерсон "Оны шилдэг дизайнер" шагналыг хоёр дахь жилдээ дараалан хүртэж, өөрийн чадвараа дахин батлан харуулж чадсан бол загварын салбарт шинэлэг дүр төрхөөрөө онцгойрч буй модель Алекс Консани "Оны шилдэг модель" шагналыг хүртсэн анхны трансжендер модель болж түүхэнд бичигдлээ. Мөн загварын салбарын домогт дизайнер Мишель Лами "2024 оны шилдэг шинийг санаачлагч" шагналыг рэппер A$AP Rocky-д гардуулан өгсөн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ.
Ингээд The Fashion Awards 2024 наадмын ялагчидтай танилцана уу.
Оны шилдэг дизайнер
Жонатан Андерсон, Loewe болон JW Anderson

Эмэгтэй хувцасны шилдэг их британийн дизайнер
Симон Роша, Simone Rocha
Эрэгтэй хувцасны шилдэг их британийн дизайнер
Грейс Уэльс Боннер, Wales Bonner
BFC сангийн нэрэмжит шагнал
Эмма Чопова болон Лаура Лоуена, Chopova Lowena
“Шинэлэг бүтээн байгуулалт” шагнал (эмэгтэй хувцас)
Марко Капалдо, 16Arlington

“Шинэлэг бүтээн байгуулалт” шагнал (эрэгтэй хувцас)
Прия Ахлувалиа, Ahluwalia
Гоёл чимэглэлийн шилдэг их британийн дизайнер
Стивен Жонс
Шилдэг ололт амжилтын шагнал
Том Форд

Оны шилдэг модель
Алекс Консани

2024 оны шилдэг шинийг санаачлагч
A$AP Rocky
