Хайх

Уиллоу Смит Chanel-ын төлөөлөгч боллоо

Уиллоу Смит Chanel-ын төлөөлөгч боллоо

Карлын шинэ урлагийн тэнгэр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Уилл Смитийн охин Chanel загварын ордны шинэ нүүр царайгаар тодорлоо

Уилл Смитийн охин, дуучин, жүжигчин ба хөгжмийн зохиолч Уиллоу Смит Chanel-ын шинэ төлөөлөгчөөр тодорлоо. Өдгөө 15 настай залуу бүсгүй Chanel ордны дэлхийд төлөөлөх нэр төртэй ба хариуцлагатай ажлыг хүлээн авч, Лили-Роуз Депп, Кристен Стюарт ба Кара Делевинь нарын эгнээнд нэгдлээ.

Уиллоу Смит, Карл Лагерфельд хоёр хамгийн анх 2014 онд танилцсан юм. Тэр үед Chanel-ын бүтээлч захирал V Magazine-д зориулж залуу дуучны зургийг авч байжээ. Харин саяхан Уиллоу Парисын загварын долоо хоногийн хүрээнд болж өнгөрсөн Chanel брэндийн намар-өвөл 2016 шоу дээр хүрэлцэн ирсэн бөгөөд уг шоуны үеэр түүний шинэ томилолт олонд ил болсон юм.

Тэгэхээр Уиллоу Смит одооноос эхлэн брэндийн хувцсыг өмсөн баяр ёслолд оролцож, мөн Chanel-ын загварын шоуг алгасалгүй үзэх үүрэгтэй болж байна. Залуу хүүхдийн хувьд муугүй ажил байгаа биз?

 

цааш үзэх