Урлагийн бүтээл мэт өдөн куртка Moncler Genius төсөлд
Намар-өвөл 2019
Милан хотод Moncler Genius төслийн шинэ цуглуулгын танилцуулга болж өнгөрлөө. Намар-өвөл 2019 улиралд Симон Роша, Крейг Грин, Хироси Фудзивара, Франческо Рагацци (Palm Angels), Карл Темплер, Мэттью Уильямс (1017 Alyx 9SM), Ричард Куинн (Richard Quinn), Сандро Мандрино (Moncler 3 Grenoble) ба Пьерпаоло Пиччоли дизайнерууд Moncler брэндэд зориулан өдөн куртканы загварыг шинэчлэн харууллаа.
Valentino-гийн бүтээлч захирал Пиччоли энэ удаад газар хүрсэн урт хормойтой үдшийн даашинз загварын куртка гаргасан бол, Их Британийн дизайнер Ричард Куинн өдөн курткаг цэцгэн хээгээр бүрхэж зуны өмсгөл мэт болгосон байлаа. Харин Мэттью Уильямс ба Крейг Грин нар өөрсдийн хэв маягтаа тааруулан төрөл бүрийн халаас, бэхэлгээтэй гудамжны хийцтэй хувилбарыг танилцуулжээ.
Moncler 0 Richard Quinn
Moncler 1 Pierpaolo Piccioli
Moncler 2 1952
Moncler 3 Grenoble
Moncler 4 Simone Rocha
Moncler 5 Craig Green
Moncler 6 1017 Alyx 9SM
Moncler 7 Fragment Hiroshi Fujiwara
Moncler 8 Palm Angels