Хайх

Вивьен Вествуд Ром хэв маягтай, юнисекс хувцасны цуврал гаргалаа

Вивьен Вествуд Ром хэв маягтай, юнисекс хувцасны цуврал гаргалаа

Тога

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Вивьен Вествудийн найдаж буйгаар тун удахгүй дэлхийн хүмүүс хотын гудамжаар эртний Ромын “тога” өмсгөлөөр гангарч, зугаалах бололтой

Вивьен Вествуд эртний Ромын тога өмсгөлийг орчин үеийн загварт эргэн нэвтрүүлэх гэж нэлээд их хичээл зүтгэл гаргасан. Нөмрөг мэт бие хучих сул загварын тога өмсгөл нь анх түүний 1982 онд гаргасан "Savage" цуглуулгад багтсан бөгөөд, мөн энэ 2016 оны намар-өвлийн шоунд дахин гарах боллоо. Гэхдээ Вествуд зөвхөн өөрийн хамтрагчиддаа зориулж ердөө таван "тога" загвар урлахаар шийджээ. Дизайнерын оёод дуусчихсан загваруудаар шинэ цувралын сурталчилгааг хийж эхэлсэн байна. Сурталчилгааны багт найруулагч Люк Клейтон Томпсон, гэрэл зурагчин Элеанор Хардвик, гранж-поп урсгалын Dream Wife хамтлаг, зурагчин ба эко идэвхтэн Элизабет Фаррелл (Glacier Girl хочоор олонд танигдсан) болон бүжигчин Ли Брижмен нар багтжээ.

Вивьен Вествуд тога загварын деталь бүрийг гараараа оёсон байна. Уян хатан даавууг торон нэхээстэй хослуулж, гялалзсан гоёлоор чимсэн бөгөөд жижиг хэмжээтэй гоёл бүрийг нэг, нэгээр нь оёх шаардлага гарчээ. Тога загварыг дуусгахад их хугацаа ордог тул нийт таван загвараас одоогийн байдлаар гурав нь л бэлэн болсон гэнэ. Дизайнерын хэлж буйгаар энэ нь хүйсийн хоорондох хил хязгаарыг арилгаж, эрх тэгш харагдахад туслах төгс хувцас гэнэ.

цааш үзэх