Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг Женнифер Лоуренс чимжээ
Тэрээр Dior-той хийсэн гэрээгээ үл харгалзан Ralph Lauren брэндийн даашинз өмсчээ
Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын гол баатраар жүжигчин Женнифер Лоуренс тодорлоо. Жүжигчин бүсгүйн зургийг Брюс Вебер, Энни Лейбовиц, Инез ба Винод, Жон Каррен зэрэг хэд хэдэн уран бүтээлч авснаараа онцлог болжээ. Мөн сэтгүүлийн зургуудын нэгт Женнифер Лоуренс Dior-той хийсэн гэрээгээ үл харгалзан Ralph Lauren брэндийн даашинз өмссөн нь харагдлаа.
Зураг авалтаас гадна Vogue сэтгүүлд жүжигчин бүсгүйн ярилцлага нийтлэгдэх юм. Ярилцлагыг Wall Street Journal сэтгүүлийн нийтлэлч Жейсон Грэй авсан бөгөөд Женнифер түүнд хамгийн сүүлд тоглосон "Mother!" гэх шинэ киноныхоо талаар дэлгэсэн гэдэг нь одоогоор тодорхой болоод байна.
Vogue сэтгүүл үүсгэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулсан энэхүү тусгай дугаар наймдугаар сарын 22-нд худалдаанд гарах болно.