Хайх

Загварын ертөнцийг аравдугаар сард чимсэн гайхамшигууд

Загварын ертөнцийг аравдугаар сард чимсэн гайхамшигууд

Бюро 24/7 тойм

Text: Buro.Mongolia


Гайхалтай аравдугаар сар өнгөрч, албан ёсоор өвлийн өдрүүд эхэллээ. Цэнгэг цастай өдрүүд рүү алхахаас өмнө аравдугаар сард загварын ертөнц ямар онцлох үйл явдлуудтай байсныг эргэн нэг харцгаая

Шинэ улирлын цуглуулгууд

Аравдугаар сарын эхээр хавар-зун 2017 цуглуулгуудыг танилцуулах Их дөрвөлийн загварын долоо хоног Парис хотноо өндөрлөсөн. Valentino шинэ бүтээлч захирал Мария Грация Кьюригийн цуглуулгыг, Chanel дижитал эриний бүсгүйчүүдэд зориулсан загварууд, Alexander McQueen шинэ романтизм танилцуулсан. Louis Vuitton гайхалтай, Miu Miu хөгжилтэй байсан шүү. Мөн сарын сүүлээр Balenciaga аяллын шинэ цуглуулгаа танилцуулаад авсан бол Улаанбаатарт дизайнер Б.Явууцагаан анхны загварын шоугаа хийсэн. 

Худалдаанд гарсан шинэ загварууд

Ralph Lauren-ын сонгодог загварууд, H&M x Kenzo-ын шинэ хамтарсан цуглуулга, Dolce&Gabbana, Fenty x Puma-ийн япон маягтай оймс, шинэ хүслийн зүйлээр тодорсон малгайтай цамц, Marni x Dr.Martens, Reebok, Vans, Timberland-ын гутлууд болон Asos брэндийн Диана гүнжийн амьдралаас сэдэвлэсэн капсул цуглуулга зэрэг олон шинэ бүтээгдэхүүн өнгөрсөн сард худалдаанд гарлаа.  Мөн Balenciaga х Mytheresa-ын Жуулчид төсөл Парисыг өөр өнцгөөр харуулж, Céline-ы Tri Fold цүнх, Comme des Garçons x NikeLab-ын хамтарсан загварууд онлайн худалдаанд гарсан. Үнэт эдлэлийн ертөнцөд Tiffany & Co. брэндийн Masterpieces цуглуулга гайхамшигтай байлаа.

Чиг хандлага болон бусад

Виктория Бэкхем Target дэлгүүртэй, H&M контемпорари зураач Алекс Кацтай,  Vetements брэнд Reebok-той хамтрах гэж буйгаа аравдугаар сард зарласан. Загварын ертөнцөд Синди Кроуфордын охин Кайя Гербер амжилттай ажиллаж, шинэ зураг авалтуудад оролцлоо. Бид мөн жийнсэн өмдний улирлын тренд хаашаа чиглэж байгааг, брэндүүдийн нэрийг хэрхэн зөв дуудахыг онцолсон байгаа. 

цааш үзэх