Хайх

Zara-гийн саармаг хүйстэй цуглуулга

Zara-гийн саармаг хүйстэй цуглуулга

Ungendered

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Масс зах зээлийн аварга Zara брэнд загварын ертөнцөд өрнөж буй хос хүйсийн давалгаанд нэгдэж, унисекс хувцасны шинэ цуглуулга танилцууллаа

Загварын ертөнцөд хүйсийн хоёрдмол хандлагын сэдэв хөндөгдөөд удаж байгаа. Томоохон загварын ордууд энэхүү чиг хандлагыг шинэ цуглуулгадаа шингээх болсон ч масс зах зээлийн брэндүүд энэ давалгаанд хараахан өртөөгүй байсан билээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Саяхан Испанийн Zara брэнд Ungendered нэртэй унисекс хувцасны цуглуулга гаргалаа. Маркийн албан ёсны вебсайт дээр саармаг хүйсийг илтгэх өнгөтэй 16 төрлийн шинэ хувцас тавигдсан байна. Тэдгээр нь футболк, цамц, жийнсэн өмд, ноосон өмд, шоорт зэрэг өдөр тутамд өмсөх зориулалттай загварууд юм. Тэгэхээр танд энэхүү бүсгүйчүүд, залуучууд ч өмсөж болох унисекс хувцаснууд хэр таалагдаж байна?

цааш үзэх