Хайх

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна

Жижиг деталь бүрийг өөрийн сонголтоор

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Shirako

Өнгөрсөн хавар Dandy Atelier брэндийн үүсгэн байгуулагч Ганхүү надад хандан made-to-measure буюу захиалгын хослолын үйлчилгээ авах саналыг тавьсан юм. Тэрээр өмнө нь Ermenegildo Zegna-д ажиллаж, Premier Tailor брэндийг хамтран үүсгэн байгуулж байсан туршлагатай, харин одоо өөрийн гэсэн бүтикийг амжилттай авч яваа, хийж буй зүйлээрээ нарийн мэргэшсэн нэгэн тул би саналыг нь баяртайгаар хүлээн авч тэрхүү туршлагаа BURO.-гийнхаа уншигчидтай хуваалцах үүднээс ийнхүү нийтлэл болгон бэлтгэлээ. Энэхүү нийтлэлдээ би анх дэлгүүр лүү алхан орсноос эхлээд эцсийн бүтээгдэхүүнээ хүлээн авах хүртэл төрсөн сэтгэгдэл, өрнөсөн үйл явцаас хуваалцах тул хослол захиалахаар зэхэж буй уншигчид маань анхаарлаа хандуулаарай.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 1)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 2)

Dandy Atelier брэндийн тухайд

Юуны өмнө Dandy Atelier нь 2019 онд нэг хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, тэр цагаас хойш хоёр жилийн турш Монгол хүний биед бүрэн нийцүүлэх зорилгоор туршлага, судалгаа хийгдсэний дараагаар 2020 оны тавдугаар сард албан ёсны бүтикээ нээсэн made to measure буюу захиалгын хослолоор нарийвчилсан брэнд юм. Нээгдээд удалгүй үйл ажиллагааныхаа хүрээг тэлж бүтик дотроо барбершоптой болсноос гадна гутлын арчилгаа, хими цэвэрлэгээ зэрэг цогц үйлчилгээ үзүүлж эхэлсэн тул яг одоо үйлчлүүлэгчид шаардлагатай бүхнийг нэг дор агуулдаг билээ. Бүтик нь Энхтайвны гүүр даваад, Оргил худалдааны төвийн зэргэлдээ байрладаг бөгөөд дотроо зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй хослол захиалгын үйлчилгээ ч мөн үзүүлж байна.

Үүсгэн байгуулагч Ц.Ганхүүгийн тухайд

Үүсгэн байгуулагч Ц.Ганхүүгийн тухайд

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 3)

Made to measure зах зээлд 2010 оноос хойш ажиллаж буй Ц.Ганхүү анх Ermenegildo Zegna брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүрт үйлчлүүлэгчдийг хариуцсан мэргэжилтнээр ажиллан туршлага хуримтлуулж, улмаар 2012 онд Premier Tailor брэндийг хамтран үүсгэн байгуулан 2018 оныг хүртэл энэ салбартаа ажилласан мэргэжилтэн билээ. Тэрээр хангалттай туршлага хуримтлуулсны эцэст өөрийн гэсэн брэндтэй болох шийдвэрт хүрсэн тул Dandy Atelier брэндийг эхлүүлсэн юм. Ганхүү өөрөө мэдээж хэрэг үргэлж цэмцгэр хувцасладаг, деталь бүрт анхаардаг дэнди стильтэй нэгэн бөгөөд хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээсээ дурладаг тул үйлчлүүлэгч бүртээ сэтгэл гарган хандаж, хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийг зорьдог нь илт мэдрэгддэг билээ.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 4)

Dandy Atelier луу алхан орсон нь

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 5)

Энхтайвны гүүрийг урагш давмагц баруун талд нь байрших Dandy Atelier өөрийн бүхэлдээ хар фасаадаараа холоос шууд танигдаж, бусдаас ялгардаг тул хайж олоход хялбар байлаа. Бүтик рүү явж ороход Нью-Йоркийн олд-скул, классик орчин угтаж авсан бөгөөд энгийн нэг дэлгүүр биш харин дэнди стиль бүхий тэйлор ертөнц гэдэг нь илт байлаа. Өнгөлөг шар хананууд, тэдгээр ханануудыг дүүргэсэн цэмцгэр хослолууд, сонгодог бор модон тавилгууд, эрчүүдийн сахал, үсийг арчлах хуучны стилийн барбершоп, гутал арчилгааны хэсэг гээд өөрийн гэсэн онцгой уур амьсгал, хэв маягтай орон зай энд бий болжээ.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 6)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 7)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 8)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 9)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 10)

Хослол захиалах үйл явц

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 11)

Dandy Atelier-ийн босгыг давмагц Ганхүү намайг туслахынхаа хамтаар угтан авч кофегоор дайлах зуураа юуны түрүүнд миний захиалахыг хүсэж буй загварын талаар асууж хэзээ, ямар нөхцөлд өмсөх хослол хайж буйг минь тодрууллаа. Үүний дараа тэрээр сүүлийн үеийн чиг хандлагуудын тухай, тодорхой нэг улиралд ямар материал илүү тохиромжтой байдаг, материалууд хоорондоо хэрхэн зохицдог гэх мэт маш өргөн сэдвийн хүрээнд, миний мэдэх шаардлагатай бүхний талаар ярилцсан юм. Дан ганц пиджак захиалах уу, аль эсвэл өмдтэй хослол байх уу? Өдөр тутамд өмсөх үү, эсвэл илүү гоёлын загвар хийлгэх үү? Цаашлаад ханцуй нь хэр урт байх вэ, зах нь хэр өргөн байх вэ, тэр ч бүү хэл товчны оёдлынх нь өнгө ямар байх вэ гээд асуултууд ундарсаар, асуулт бүрийн араас түүний нарийн зөвлөгөөнүүд ирсээр байлаа. Ингэхдээ тэрээр мэдээж өөрийнхөө бодлыг тулгахгүй харин миний хүслийг анхааралтай сонсож өөрийн зүгээс нэмэлт зөвлөгөө, мэдлэг өгөх зорилгоор ярилцаж байв. Ийнхүү харилцан яриа өрнүүлсний эцэст би шийдвэрт хүрэн материалаас эхлээд эсгүүр, хийц гээд тэгээс эхлэн бүх деталийг нь хүссэнээрээ сонгож захиалгаа өглөө.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 12)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 13)

Загвараа тодорхойлох явцад материалын каталогуудаас гадна товч болон доторлогоо, захын ар хэсгийн контрасттай материал, тохойн патч, оёдлын утасны өнгө зэрэг жижиг деталиудыг мөн тусгай каталогуудаас нь сонгосон юм. Хэдэн арван хуудастай хэд хэдэн каталог байсан нь маш өргөн сонголтыг бий болгож хамгийн жижиг деталийг ч хүртэл өөрөө загварчилж болох тэр процесс нь ихэд сонирхолтой байлаа. 

Ингээд загвараа тодорхойлсноор нарийн хэмжээнүүдээ өгч 21 хоногийн дараа бэлэн болох хослолоо хүлээх л үлдсэн юм.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 14)

Захиалгын хослол үнэхээр илүү байж чаддаг үү?

Захиалсан хослолоо анх өмсөж үзэхэд хамгийн түрүүнд хичнээн эвтэйхэн болохыг нь анзаарч, цаашид олон удаа өмсөх юм байна гэдгээ шууд л ойлгосон юм. Пиджакийн эсгүүрийг тийм ч сул биш бэлхүүс бага зэрэг тодотгосон байдлаар захиалсан хэдий ч өмсөхөд гар, биеийн хөдөлгөөнийг огт хорихгүй, хөдлөх үед товч нь таталдахгүй гээд made-to-measure хослол яах ч аргагүй илүү эвтэйхэн байдаг гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Өөрийн биеийн хэмжээгээр хувцас захиална гэдэг мэдээж хэрэг ямар ч дэлгүүрийн бэлэн хувцаснаас илүү биед сууж өгч, харагдах байдал нь ч илүү зөв байдаг. Мөн бүх деталийг өөрөө сонгож, шинэ загвар зохион бүтээж байгаа мэт бүх үйл явцад нь оролцоотой байна гэдэг бас нэгэн өвөрмөц туршлага билээ.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 15)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 16)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 17)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 18)
Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 19)

Dandy Atelier бусдаас юугаар ялгардаг вэ?

Dandy Atelier-ийн хамгийн том давуу тал нь тухайн улирлын тренд болж буй өнгө болон материалын каталогууд цаг алдалгүй шуурхай ирдэгт, сонголтын хувьд маш өргөн байдагт оршдог. Товч, доторлогоо, тохойн патч, өөр өнгө бүхий захын ар хэсэг зэрэг деталиудыг нэмэлт төлбөргүйгээр үйлчлүүлэгчид сонгох боломжтой байдгаас гадна бусад тэйлорүүдтэй харьцуулахад хослол тань 1-2 долоо хоногоор хурдан ирдэг. Мөн дундын зуучгүй шууд үйлдвэртэйгээ харьцдаг тул бүтээгдэхүүний бүтэх зардал 20% хүртэл багассанаар 20% хүртэл хямд үнийг санал болгодог билээ.

Түүнчлэн энд зөвхөн хослол төдийгүй сайн чанарын гутал, dress socks, энгэрийн алчуур зэрэг төрх бүрдүүлэхэд шаардлагатай дагалдах аксесуарууд худалдаалагддаг. Тодруулбал, Италийн Tuscany мужид тэртээх 1946 онд үүсгэн байгуулагдаж өдгөө гурван үе дамжин амжилттай оршин тогтнож байгаа Fratelli Borgioli брэндийн гар хийцийн арьсан гуталнууд, 2008 онд үүсгэн байгуулагдсан Египетийн цэвэр хөвөн даавуугаар хийгддэг Туркийн Viccel брэндийн өндөр чанартай оймснууд, мөн 1919 онд үүд хаалгаа нээсэн Италийн алдарт A.Picci брэндийн гараар урласан цэвэр торгон энгэрийн алчуур болон ороолтуудыг Dandy Atelier албан ёсоор оруулж ирдэг байна.

Dandy Atelier-т хослол захиалгаар хийлгэсэн туршлага: Уншигчидтайгаа хуваалцаж байна (фото 24)

Dandy Atelier

Хаяг: Хан уул, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын Yamaha Showroom-ийн урд талд

Утас: 70105888

Facebook хуудас: DANDY Atelier
Instagram: @dandyatelier

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх