Энэ улиралд Zara брэндээс худалдан авах 13 юбканы загвар
Тэдгээрийг хэрхэн өмсөх тухай бяцхан зөвлөгөө
Боломжийн үнэтэй, тренди хувцас санал болгодог Zara брэндийн хавар-зуны цуглуулгад торгон материалтай, цэцгэн хээтэй, хуниастай, мини, өвдөг давсан гээд төрөл бүрийн юбканы загварууд багтсан байна. Харин бид тэдгээр олон төрлийн загваруудаас энэ улирлын гол чиг хандлагуудыг шингээсэн, шоппинг жагсаалтад тань зайлшгүй байх шаардлагатай загваруудыг нэгтгэн танилцуулж байна.
Гэхдээ энэ улиралд юбкаг энгийн цагаан футболкатай өмсөхийн оронд кардиган, романтик цамц, кроше буюу нэхмэл топ зэрэгтэй хослуулан аль болох энгийн бус төрх бүрдүүлэхийг зөвлөж байна. Түүнчлэн өсгийтэй углааш, багет гар цүнх зэрэг цөөн хэдэн тренди аксесуарын тусламжтайгаар илүү дэгжин төрх бүрдүүлж болохыг бүү мартаарай.