Хайх

Мөрөөдлийн зүйл: Шинэчлэгдсэн аdidas Originals NMD

Мөрөөдлийн зүйл: Шинэчлэгдсэн аdidas Originals NMD

Жилийн шилдэг хос

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо танилцуулагдсан шинэ adidas Originals NMD загварыг олон хүн тус брэндийн хамгийн гоёмсог пүүзээр нэрлэсэн. Одоо харин энэ пүүзний шинэчлэгдсэн гурван загвар худалдаанд гараад байна

Өнгөрсөн 2015 он adidas superstar-ын "жил" байсан билээ. Энэхүү загварт зориулж маш хүчтэй сурталчилгаа явуулж, цуглуулгыг өргөжүүлэхээр олон ч зураач, дуучид гар бие оролцсон билээ.  Дараа нь 50 өөр өнгө бүхий Supercolor цуглуулга гарснаас хойш, энэхүү алдарт пүүзний моод улам л дэлгэрсэн аж. Энэ үеэс эхлэн барууныхны дурладаг энгийн хар гутал байр сууриа алдаж эхэлжээ. Ийнхүү өнгөрсөн жил хүмүүсийг Superstar загвар галзууруулж байсан бол, энэ 2016 онд adidas Originals NMD-ийн ээлж иржээ. 

Мөрөөдлийн зүйл: Шинэчлэгдсэн аdidas Originals NMD (фото 1)

Хамгийн анхны NMD-гийн талаар бид Нью-Йорк дахь танилцуулгын дараахан нийтлэсэн. Энэхүү шинэ загвар нь adidas-ын Micropacer, Rising Star болон Boston Super загваруудын хамгийн сайн талуудыг өөртөө шингээсэн юм. Мөн манай загварын редакторын өмсөж үзсэн хамгийн эвтэйхэн пүүз болсон байна. Хөлд өмсөхөд бараг мэдрэгдэхгүй ч, амьдрал дээр ч зурган дээр ч маш гоёмсог харагддаг гэнэ. Дээд хэсэг нь даавуун, зөөлөн резинтэй ба цагаан Boost ул нь хөлний нугарал бүрийг төгс давтаж өгөх аж.

Мөрөөдлийн зүйл: Шинэчлэгдсэн аdidas Originals NMD (фото 2)

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш энэхүү загварт хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд шинэ хувилбарууд худалдаанд гараад амжсан. Харин гуравдугаар сарын 17-нд NMD-гийн шүтэн бишрэгчдэд  зориулсан шинэ гэнэтийн бэлэг задарсан юм. NMD загварын үндсэн дээр бүтээгдсэн гурван шинэ загварын пүүз худалдаанд гарчээ. Нэгдүгээрт, NMD_CS1 буюу анхны үдээсгүй, график судал бүхий сүлжээстэй NMD City Stock биднийг хүлээж байгаа. Мөн илгэн болон хилэн материалаар хийсэн NMD_R1 Details, түүнчлэн нунтаг цацсан мэт өнгөтэй NMD_R1 Military Shades зэрэг загварууд гараад байна. Энэ зун Улаанбаатарын гудамжинд ч гэсэн энэ пүүз хит болж магадгүй юм. 

Мөрөөдлийн зүйл: Шинэчлэгдсэн аdidas Originals NMD (фото 3)

цааш үзэх