Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ?
Танд зориулсан бэлэгний санаанууд
Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой баяруудын нэг болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ өдөр дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхийг эргэн сөхөж, үүнтэй холбоотой одоог хүртэл байгаа шийдвэрлэгдээгүй асуудлыг хэлэлцэж, тайван жагсаал зохион байгуулж, дуу хоолойгоо өргөх зэрэг төрөл бүрээр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Түүнчлэн бидний хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр бол ээж, эмээ, эгч, эхнэр, найз охин болон бусад хайртай эмэгтэйчүүддээ сэтгэлийн бэлгээ барьж тэднийгээ баярлуулах нэг төрлийн завшаан билээ. Тиймээс бид хараахан бэлэгний сонголтоо хийж амжаагүй байгаа уншигчдадаа зориулан энэхүү хөтчийг бэлдлээ. Эндээс та загварт сонирхолтой, аксесуараар төрхөө чимэх дуртай, эрүүл мэнддээ анхаардаг, технологид дурладаг гээд төрөл бүрийн сонирхолтой эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцэх, тэдний хүслийн жагсаалтад байдаг бэлэгнүүдийг олох болно.
Bally брэндийн нарны шил
Практикал бас загварлаг бэлэг бол яахын аргагүй нарны шил билээ. Энэхүү аксесуарын тусламжтай нүдээ нарнаас хамгаалаад зогсохгүй улирал харгалзахгүй зүүж, төрхөө маш хялбараар, хоромхон зуурт чимж болдог давуу талтай. Нарны шил нь өдөр тутамд өргөнөөр хэрэглэгддэг гэдэг утгаараа урт удаан эдэлгээг эрхэмлэн өндөр чанартайгаас нь сонголтоо хийх хэрэгтэй. Тиймдээ ч бид Швейцарын тансаг зэрэглэлийн эрэгтэй, эмэгтэй хувцас, аксесуаруудыг урладаг Bally брэндийг санал болгож байна. Энэхүү брэндийн нарны шил нь эмэгтэйчүүдийн хүсдэг загварлаг, чанартай, нарийн хийцтэй зэрэг бүхий л шалгуурт нийцэх болно. Түүнчлэн Bally брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг Сэнтрал Тауэрын нэг давхарт байрлах Sod’s Boutique дэлгүүр нь Bally-ийн нарны шилнүүддээ 20% хямдрал зарласан байгааг дуулгая.
Уншигчдадаа зөвлөхөд, нарны шилээ сонгохдоо тухайн хүнийхээ стиль, хэв маяг, сонирхолд тулгуурлаарай. Тухайлбал, цоглог, спортлог стильтэй эмэгтэйчүүдэд авиатор загварын шил таалагдах өндөр магадлалтай бол илүү хээнцэр, гламур хэв маягт дурлагсдад классик дөрвөлжин, эсвэл тэгш өнцөгт хүрээтэй шил, харин зоригтой шийдлүүдийг турших дуртай хүмүүст 70-аад оны том, эсвэл өнгөлөг хүрээтэй шил зохимжтой билээ. Эдгээр болон бусад сонгодог бөгөөд сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн загварууд Sod’s Boutique-д ирсэн байна.
Bally brand (Sod’s Boutique)
Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар
Утас: 7707 1744
Facebook: Sod's Boutique Mongolia
Instagram: @sods_boutique
Leica брэндийн камер
Орчин үед өгөхөд хамгийн тохиромжтой бэлэгнүүдийн нэг бол камер билээ. Учир нь бидний эрин зуунд хүмүүс гэрэл зургаар дамжуулан бие биетэйгээ харьцаж, ойлголцож, цахим олон нийтийн сүлжээнд хувь хүнийхээ онцлог, гоо зүйн мэдрэмжээ илэрхийлээд зогсохгүй дурсамжуудаа насан туршдаа хадгалан үлдээж байна. Үүнтэй холбогдуулан хүмүүс сайн чанарын камерт хөрөнгө оруулах нь нэмэгдсээр байгаа юм. Утга, агуулгын хувьд үнэ цэнтэй бөгөөд өндөр хэрэгцээтэй энэхүү бэлгийг сонгохоор шийдсэн бол Leica брэндийг анхааралдаа аваарай.
Leica нь анх 1849 онд үүсгэн байгуулагдсан ч камерын зах зээлд 1914 оноос орсон Герман брэнд бөгөөд камерын линз, винтэж загвараараа хэрэглэгчдээс өндөр үнэлгээ хүртдэг юм. Тэр дундаа, брэндийн М загваруудыг цагаар бол Rolex, автомашинаар бол Rolls Roys-той адилтган үздэг билээ. Түүнчлэн уг брэндийн камерууд гэрэл зургийн сарнисан хэсэгт өгдөг тусгай эффекттэй бөгөөд сүүдэртэй эсвэл хэт их гэрэлтэй орчинд ч гэрэлтүүлгийн асуудалгүй, өндөр нягтаршилтай зургийг гаргаж чаддагаараа алдартай. Монголын хэрэглэгчид Leica брэндийг Сэнтрал Тауэрын 1 давхраас олох боломжтой.
Leica camera mongolia
Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар
Утас: 7777 7793
Facebook: Leica Camera Mongolia
Instagram: @leicacameramongolia
Rapport London брэндийн үнэт эдлэлийн хайрцаг
Жижиг деталь бүрийг анхаардаг дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд үнэт эдлэл, аксесуар бол амьдралынх нь хэв маягийн салшгүй нэг хэсэг мөн. Эмэгтэйчүүд тэдгээр гоёл, чимэглэлийнхээ хийц, чанарыг нь алдагдуулахгүйгээр аль болох урт хугацаанд гаднын нөлөөнөөс хамгаалж үлдээхийг хичээдэг. Тэр дундаа нарийн хийцтэй, дизайнерын ур чадвар шаардсан үнэт эдлэлийг сайн чанарын сав, хайрцагт хадгалах шаардлагатай юм. Иймд хайртай нэгнээ баярлуулахыг хүсч байгаа та үнэт эдлэлийн хайрцгаас сонголтоо хийгээрэй. Тус хайрцаг нь аливаа аксесуарыг гаднын нөлөөнөөс хамгаалахаас гадна хаяж үрэгдүүлэхээс сэргийлнэ. Мөн саван доторх тасалгааны тусламжтай үнэт эдлэлийн цуглуулгаа эмх цэгцэд оруулах боломжтой.
Энэхүү салбарт ухаалаг хийц, нарийн деталь, чанартай материалаараа 120 гаруй жилийн түүхтэй Английн Rapport London брэнд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг билээ. Тус брэндийн гоёл, чимэглэлийн хайрцгууд гар хийцийнх бөгөөд үнэт эдлэл зурагдахаас сэргийлсэн зөөлөн элгэн доторлогоотой байдгаараа онцлог юм. Үүнээс гадна Rapport London сонгодог, минимал, шик зэрэг төрөл бүрийн загвартай хайрцгуудыг урладаг нь гэрийнхээ интерьерт тохируулан сонгох боломжийг олгодог.
Rapport London Mongolia
Хаяг: Хаяг: Шангри-Ла молл, 2 давхар, The Connoisseur’s Boutique
Утас: 7777 7792
Instagram: connoisseursboutique
Facebook: The Connoisseur's Boutique
Эмили Ратаковскигийн дизайнаар гаргасан The Kooples брэндийн цүнх
Цүнх бол ихэнх эмэгтэйчүүдэд таалагдах оновчтой бэлэг. Харин загварын салбарын нөлөө бүхий моделиудын нэг Эмили Ратаковскигийн дизайнаар гаргасан Францын The Kooples брэндийн цүнхийг бэлэглэхэд дийлэнх эмэгтэйчүүд уулга алдаж хувцасны шүүгээнийхээ үнэ цэнтэй зүйл болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Төгс нэгдлийн үр дүнд бүтсэн тус цүнх нь хэрэглээ болон дизайны хувьд загварын салбарынхан, хэрэглэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн юм. Итали арьсаар хийгдсэн, металлик детальтай, ультра модерн бөгөөд өдөр тутмын сонгодог дизайнтай энэхүү загварыг футболка, жийнснээс эхлэн үдшийн даашинзтай хүртэл хослуулах боломжтой. Түүнчлэн Эмили Ратаковски тус загвараа гаргахдаа The Kooples брэндийн эмэгтэйлэг, сэтгэл татам, мэдрэмжтэй бөгөөд шийдэмгий шинж чанарыг алдагдуулаагүй юм. The Kooples брэндийн хувьд 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд rock-star нарийхан эсгүүр, бараан өнгө, готик хээ давамгайлсан streetwear болон хүйсгүй загвартай хувцаснуудаараа өөрсдийн хэв маягаа тодорхойлдог билээ.
The Kooples Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
Утас: 99995038? 7740 6377?
Facebook хуудас: TK Ulaanbaatar
Instagram хуудас: @tkulaanbaatar
Wolford брэндийн трико
Өөрт төгс тохирсон трико олно гэдэг төгс цагаан футболка эсвэл хар даашинз олохтой л адил бэрх зүйл. Триконы тоолж барамгүй их брэндүүд болон төрлүүдийг анх харахад бүгд хоорондоо адилхан мэт боловч өмсөөд үзэхэд материал, харагдац болон биед суух байдал нь харилцан адилгүй байдаг. Тиймээс сайн трико бэлэглэх нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын чухал хэрэгцээг хангаад зогсохгүй таныг бэлгээ сонгохдоо ач холбогдол өгснийг харуулах болно. Тэгвэл та 1950 онд үүсгэн байгуулагдсан дотуур хувцасны зах зээлийн томоохон тоглогчдын нэг болох Австри улсын Wolford брэндээс сонголтоо хийгээрэй. Энэхүү брэнд нь дээд зэрэглэлийн утас ашиглан хэдэн арван жилийн турш боловсруулсан инновацлаг технологийн тусламжтай бүтээгдэхүүнээ урладаг билээ.
Бэлгэндээ илүү баярын уур амьсгал оруулах үүднээс гоёмсог чимэглэлтэй загвараас худалдан аваарай. Ийм төрлийн триког өдөр тутамдаа юбка, даашинзтайгаа хослуулан өмсөх боломжтойгоос гадна аливаа арга хэмжээ, тэмдэглэлт өдрийн чухал деталиудын нэг болдог давуу талтай. Тухайлбал, Wolford брэндийн хоёр талдаа тэгш бус хэмтэй гар аргаар наасан талстан чимэглэл бүхий сарнайн хээтэй трико нь арьсанд маш зөөлөн бөгөөд дээд талын резин нь ямар ч хөдөлгөөн хийсэн бүсэлхийнээс доошлохгүй нэг байрандаа байх болно.
Wolford Mongolia
Хаяг: Сэнтрал Тауэр, давхар
Утас: 7701 6888
Facebook: Wolford Mongolia
Instagram: @wolford_mongolia
Michael Kors брэндийн ваучер
Хайртай эмэгтэйдээ юу авахаа мэдэхгүй, өгөх бэлэг нь таалагдах үгүйд эргэлзэж байгаа үед бэлгийн ваучер хамгийн тохиромжтой сонголт болдог. Тэр дундаа контемпорари, романтик хэв маяг зонхилдог, дэлхийн А зэрэглэлийн алдартнуудын өмсөх дуртай АНУ-ын Michael Kors брэндийн загварууд ямар ч эмэгтэйчүүдийн сонирхолд нийцнэ. Брэндийн Монголд байрлах албан ёсны салбар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гурван сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучер гаргасан байна. Тус ваучерыг авснаар Michael Kors брэндийн цагны хайрцаг дагалдах бөгөөд платинум үйлчлүүлэгчдийн бүртгэлд нэмэгдэж мөн 300,000₮ үнийн дүн бүхий үнэт эдлэлээс сонгох эрхтэй болно.
Michael Kors брэндийн онцлог нь ганцхан хэв маягт баригдалгүй хувцас, аксесуаруудаа сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн төрөл бүрээр урладагт оршино. Үүний ачаар ямар ч стиль, загварын сонирхолтой, хэдэн ч насны эмэгтэйчүүд тус брэндээс өөрт таалагдах загварыг олдог билээ. Түүнчлэн энэхүү брэнд нь Италийн Prada загварын ордны зохион бүтээж патентжуулсан, тусгай аргаар боловсруулсан Saffiano арьсыг хэрэглэдгээрээ алдартай. Энэ нь амархан зурагддаггүй, усанд тэсвэртэй, толбо үлддэггүй бат бөх арьс юм.
Michael Kors Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 85298827
Facebook: Michael Kors BGB
Instagram: @michaelkors_bgb
Ulemj Grease салоны Швед массаж болон бэлгийн купон
Дэлхийн хүн амын дийлэнх нь суугаа ажил эрхэлж, автомашин болон бусад тээврийн хэрэгслээр тогтмол зорчдог, хөдөлгөөн хязгаарлагдмал амьдралын хэв маягтай байна (Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хийсэн судалгааны дагуу 2001 оноос хойш дэлхийн хүн амын биеийн тамирын идэвх тасралтгүй буурсан байна). Тиймээс хөдөлгөөн тогтмол хийх завгүй байгаа энэ үед алжаал тайлах массаж оновчтой бэлэгнүүдийн нэг болно. Массаж нь дан ганц бие махбодын өвдөлтийг намдаагаад зогсохгүй стресс тайлж, нойрны хэмийг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулж, серотонин, допамин гэх даавруудыг ялгаруулдгийн ачаар сэтгэл санааг дээшлүүлдэг давуу талтай билээ.
Тэгвэл Ulemj Grease салоны хамт олон Март 8-ны өдрийг тохиолдуулан хосын швед массаж болон Шангри-Ла зочид буудлын лобби лаунжын High Tea үйлчилгээнээс бүрдэх 240,000₮, 300,000₮ үнийн дүн бүхий сонголттой багцыг санал болгож эхэлжээ. Швед массаж нь хамгийн өргөн хэрэгждэг эмчилгээний массажны төрлүүдийн нэг бөгөөд булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулах дээр голчлон анхаардаг юм. Үүнээс гадна Ulemj Grease-ээс хүссэн үйлчилгээгээ сонгох боломжтой 100.000₮, 200.000₮, 300.000₮, 500.000₮, 1.000.000₮ үнийн дүн бүхий, эсвэл хүссэн дүнгээрээ цэнэглүүлэх боломжтой бэлгийн ваучерийг авах боломжтой.
Ulemj Grease
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
Утас: 7777 9595
Facebook: Ulemj Grease
Instagram: @ulemj.grease
TWG Tea тансаг зэрэглэлийн цай
Дан ганц цай уух дуртай, цайны амт, чанар, орцыг чухалчилдаг эмэгтэйчүүд гэлтгүй эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт TWG Tea таалагдах нь гарцаагүй. Тус брэнд нь 2007 онд Сингапур улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд дээд соортын навчсаар хийсэн 800 гаруй нэр төрлийн цайгаараа Англи, Канад, Герман, Хятад зэрэг дэлхийн 43 улсад салбараа нээж, үнэнч хэрэглэгчдийнхээ хүрээг тэлсээр байгаа юм.
Бид энэхүү бэлгийн хөтчөөр дамжуулан TWG Tea брэндийн Венеци, Сэн-Тропе, Дубай цайнуудаас бүрдэх багцыг санал болгож байна. Эдгээр цайнууд нь тухайн хотынхоо онцлогийг агуулсан бөгөөд TWG брэнд нь энэхүү цайнуудыг ууснаар тухайн хотуудаар биечлэн зочилсон мэт мэдрэмж авахыг амладаг юм. Тухайлбал, Венец ногоон цайнд байдаг хан боргоцой, ойн жимсний хольц нь хотын дундуур урсдаг Гранд Канал сувгийг санагдуулах бол Сэн-Тропе цайны жимс, жимсгэний сэнгэнэсэн үнэр Сэн-Тропегийн зуны өдрүүдийг мэдрүүлэх болно. Харин Дубай хотын элсэн цөлд авах мэдрэмжийг маш ховор, зэрлэг жимс болон цэцэгсээр илэрхийлэхийг зорьжээ.
TWG Tea Mongolia
Хаяг: Шангри-Ла худалдааны төв, 1 давхар
Зайсан Скуэр төв, 3 давхар
Утас: 7555-2424
Facebook: LENOX Mongolia