Балерина эргээд моданд орсон уу? Pretty Ballerinas брэндийг танилцуулж байна
Урин дулаан цаг ирмэгц хүн бүр хотын гудамжаар дуртай гоёлоо өмсөөд өөртөө итгэлтэй алхахыг хүсдэг билээ. Тиймдээ ч бид хувцасны шүүгээндээ багагүй шинэчлэлтүүдийг хийдэг. Харин хүссэн төрхөө бүрдүүлэхэд чухал байр суурийг эзэлдэг чанартай атлаа гоёмсог гутлыг олно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл энэхүү асуудлыг цогцоор нь шийдэх Pretty Ballerinas брэндийн албан ёсны салбар Монгол улсад үүд хаалгаа нээсэн байна. Дээд зэрэглэлийн чанар, загварлаг дизайн, классик атлаа чиг хандлагад нийцсэн байдал нь Pretty Ballerinas-ыг илтгэх гол шинж чанарууд билээ.
Pretty Ballerinas мэндэлсэн нь
Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1918 онд Маскарогийн гэр бүл Испанийн Менорка аралд Pretty Ballerinas брэндийн үндсийг тавьж байжээ. Тус брэндэд мэргэшсэн гар урчууд ажилладаг ба тэд олон жилийн турш хуримтлуулсан туршлага, ур чадвараа дараагийн үедээ өв залгамжлах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг хос гутал нь л гэхэд 60 гаруй гар урчуудын гараар дамждаг бөгөөд энэ нь тоо, хэмжээнд хэт анхааран чанарыг орхигдуулаад буй өнөөгийн загварын зах зээлд бусдаас ялгарах гол онцлог нь болсон юм.
Дэлхий даяар мөрөө гаргаж буй Pretty Ballerinas
Супермодель Кейт Мосс, Испани улсын хатан Летисия, Холливүүдийн “А” зэрэглэлийн жүжигчид болох Кэти Холмс, Анжелина Жоли болон бусад дэлхийн алдартнуудын өмсөх дуртай Pretty Ballerinas брэндийн балеринанууд таны хувцасны шүүгээнд загварлаг өнгө аясыг нэмэх болно.
2021 оны томоохон чиг хандлага - Балерина
Гоёмсог, хөлд эвтэйхэн балерина загварын туфли нь өдөртөө пүүз болон кетийг орлож харин оройдоо үдшийн гоёлтой тань төгс зохицох болно. Балеринаг жийнс, брюк өмд, юбка, даашинз, тренч цув болон бусад бүх төрлийн хувцастай зохицуулж өмсөх боломжтой байдаг нь дулаан улиралд өөр ямар ч гутал авах шаардлага үүсгэхгүйгээр таны бүх хэрэгцээг хангадаг билээ. Түүнчлэн энэ улирлын томоохон чиг хандлагуудын нэгээр дугуй, гурвалжин болон дөрвөлжин хоншоортой балеринанууд тодроод байгаа. Тиймээс та тренд болоод буй загвараар төрхөө бүрдүүлэхийг эрмэлздэг ч бай, сонгодог хэв маягаар хувцаслахыг хүсдэг ч бай балерина нь хэзээ ч буруутахгүй сонголт болно.
Таны сэтгэлийг амар байлгах "ногоон" брэнд
Сүүлийн үед байгаль орчинд ээлтэй байх зарчмыг загварын салбарын брэндүүд ихээхэн анхаарах болсон. Тэгвэл тус зарчмыг хэрэгжүүлдэг брэндүүдийн тэргүүн эгнээнд Pretty Ballerinas ордог билээ. Тодруулбал, чанаргүй материалаар олон ширхгийг үйлдвэрлэсний оронд чанартай түүхий эдээр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн гаргах нь тэдний эрхэм зорилго юм. Тэд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлтийн явцад ямар ч химийн бодис хэрэглэдэггүй бөгөөд материалуудаа дахин боловсруулдгаараа хаана ч бардам байдаг. Тиймээс Pretty Ballerinas-ийн хэрэглэгчид хүрээлэн буй орчноо бохирдуулна гэж санаа зоволгүй сэтгэл амар худалдан авалт хийх боломжтой юм. Мөн тус компанийн удирдлагууд ажилчин тус бүрийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг нь бүрдүүлдэг тул таны хөрөнгө оруулалт ямар нэг хөдөлмөрийн мөлжлөгийн шинж чанартай бизнес рүү ороогүй гэдэгт итгэлтэй байж болно.
Чанар ба дизайныг зэрэг мэдэр
Орчин үеийн загварын чиг хандлага аль болох биед эвтэйхэн хувцас, гутлаар тодорхойлогдох болсон. Гэвч зарим үед сул загварын, спортлог зүйлүүдээс амсхийхийг хүсэхдээ бид тав тухаа багагүй золиослох шаардлагатай болдог. Тэгвэл сайхан мэдээ дуулгахад, Pretty Ballerinas брэнд нь хээнцэр дизайнтайгаас гадна мөн хөлд эвтэйхэн гэдгээрээ алдартай билээ. Хөлд эвтэйхэн байхын тулд гутлын хэв чухал үүргийг гүйцэтгэдэг. Тиймдээ ч Pretty Ballerinas нь Итали улсын Форли хотод байрладаг дэлхийн нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажилладаг гутлын хэвээр мэргэшсэн урлаачаар балеринануудаа бүтээлгэдэг билээ. Түүнчлэн тус брэнд нь “memory foam” буюу гутлын улыг, тэр дундаа өсгий хэсгийг зөөлөвчөөр бүрхдэг технологийг ашигладаг тул хөл өвдөнө гэж айлгүй явган аялалд ч гарах боломжтой юм.
Pretty Ballerinas-ийн дээд үе Úrsula Mascaró брэнд
Дээр дурдсанчлан Маскарогийн гэр бүл Pretty Ballerinas брэндийг үүсгэн байгуулахын сацуу Úrsula Mascaró гэх нэрэн дор илүү чамин өнгө аястай брэндийн суурийг тавьж, одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Úrsula Mascaró нь зөвхөн өндөр өсгийтэй туфли болон богино, урт түрийтэй гутлуудыг урладаг бөгөөд мөн л тав тух, чанарыг эрхэмлэдэг билээ.
Тодруулбал, Úrsula Mascaró-гийн туфлинүүд хөлд дээд зэрэглэлийн эвтэйхэн бөгөөд эмэгтэйлэг, ганган загваруудыг сонирхдог хүмүүст хамгийн тохиромжтой юм. “Бид гутлуудаа шүүгээний мухарт байрлах декор болоосой гэсэндээ биш хүн бүрийн өдөр тутмын гоёл нь байгаасай гэж урладаг” хэмээн тус брэндийн дизайнер, үүсгэн байгуулагч Урсула Маскаро онцолж байжээ.
Pretty Ballerinas Mongolia
Хаяг: Зайсан стар худалдааны төв, 2 давхар
Facebook хуудас: Pretty Ballerinas Mongolia
Instagram хуудас: @prettyballerinasmongolia