Хайх

Slip даашинзын үе ирлээ: Энэ зуны 10 загвар

Slip даашинзын үе ирлээ: Энэ зуны 10 загвар

Зуны хувцасны шүүгээний гол загваруудын нэг

Text: Buro.Mongolia


Анх 1990-ээд онд загварынхны анхаарлыг татаж байсан slip даашинз нь хэдэн жилийн өмнө 90-ээд оны мода эргэн ирсэнтэй холбогдуулан ахин нэг удаа тренд болсон ч одоо тэрхүү тур зуурын тренд гэдэг ойлголтоос гарч, албан ёсоор бүх цаг үеийн сонгодог загваруудын нэг болсон билээ. Өглөөнөөс орой хүртэл, спортлогоос хээнцэр хүртэл гээд ямар ч нөхцөлд, ямар ч хэв маягаар загварчилж болдог slip даашинз нь өөрөө маш энгийн атлаа эмэгтэй хүний галбирыг тодотгож, дур булаам харагдуулж чаддаг загвар тул зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй, эрчүүд ч дурладаг билээ. Мөн энгийн хийцийнхээ ачаар хэт их хичээл зүтгэл гаргаагүй хэрнээ cool харагдуулж чаддаг тул яарсан үедээ өмсөхөд хамгаас тохиромжтой загвар юм.

Харин дизайны хувьд бид энэ зун энгийн саармаг, эсвэл хар өнгийн хувилбараас илүүтэй тод өнгийн, сонирхолтой хээ бүхий slip даашинзуудыг санал болгох байна. Кет, сандаал, туфли, углааш гээд бүх төрлийн гуталтай зохицдог тул хүссэн төрхөө бүрдүүлээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх