Нью-Йоркийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд
Хавар-зун 2023 загварын долоо хоног Нью-Йорк хотноо амжилттай үргэлжилж байна. Хүрэлцэн ирсэн нэр хүндтэй загварын редакторууд, томоохон блогерууд, худалдан авагчид болон бусад салбарын төлөөлөгчид эхний өдрийн байдлаар Collina Strada, Fendi, Proenza Schouler, Altuzarra, Prabal Gurung брэндүүдийн цуглуулгыг үзэж сонирхлоо. Харин гэрэл зурагчид уламжлалт ёсоор зочдын төрх, хотын гудамж дахь уур амьсгалыг камерын дурандаа буулгажээ.