Сөүлийн загварын долоо хоног дээрх street style, II хэсэг
Загварлаг багачуудаар дүүрэн Сөүлийн гудамж
Сөүлийн загварын долоо хоног гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өмнөд Солонгосын төдийгүй Ази тивийн загварлаг залуус нэг дор цугласан Сөүлийн гудамжинд хурц тод өнгө, олон давхарлах аргачлал, oversize хэв маяг, сонирхолтой хээ зэрэг этгээд шийдэлтэй хувцаслалтууд давамгайлжээ. Түүнчлэн багачууд ч бас дутахааргүй загварын мэдрэмжтэй гэдгээ батлан харууллаа.