Street style оддоос суралцацгаая: Хамба хилэн пиджакийг хэрхэн загварчлах вэ
Цонхны цаана байгаль дэлхий цэцэглэж байна!
Тусгаарлалтын горимд байгаа эдгээр өдрүүдэд хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудтай танилцан хувцасны шүүгээгээ цэгцлэхийн зэрэгцээ карантин дуусмагц юу өмсөхөө үргэлжлүүлэн төлөвлөцгөөе. Биднийг гэртээ суух зуур цонхны цаана байгаль дэлхий цэцэглэж, цаг агаар эрс дулаарч байгаа тул одоо нимгэн гадуур хувцас эсвэл зузаан пиджак өмсөхөд тохиромжтой байгаа билээ. Тэр дундаа хамгийн сүүлд Лондон ба Парис хотуудад болж өнгөрсөн загварын долоо хоногууд дээрх street style төрхүүдээс дүгнэхэд хамба хилэн материалтай пиджак болон хослол тренд болсон ба загварлаг залуус уг материалыг спорт, офис, сонгодог гээд хүссэн хэв маягаараа загварчилж байна.