Карго өмдийг загварчлах нь: Street Style төрхүүдээс санаа авцгаая
1990, 2000-аад онд карго буюу олон халаастай, сафари хэв маягийн, сул загварын өмднүүд чиг хандлагыг тогтоож байсан. Харин сүүлийн үед энэхүү өмд нь цоо шинэ хэв маягтайгаар эргэн ирж загварын тайз болон хотын гудамжийг чимэх болсон билээ. Тодруулбал, загварын ордон, инфлюенсерүүд карго өмдөөр минималист, эмэгтэйлэг зэрэг шинэлэг төрхүүд бүрдүүлж байгаа бөгөөд тус өмд нь мөн сүүлийн үед дэлгэрээд буй хүйсгүй загварын төрөлд ордгоороо онцгойрч байна.
Загварчлалын хувьд уламжлалт милитари, сафари өнгө аясаас гадна зуны улиралд тохиромжтой өндөр өсгийт болон футболкаг сонгож өдөр тутмын хэв маягийг бүрдүүлээрэй. Харин илүү ажил хэрэгч төрхийг карго өмд болон oversize сорочкан цамцны хослолоор бий болгоорой.
Мөн сүүлийн үед бүхэлдээ байгалийн эсвэл пастель өнгөөр дагнах нь аргачлал давамгайлж байгаа тул нэг өнгийн туяануудаар цэвэрхэн, энгийн атлаа cool төрхийг бүрдүүлээрэй гэж зөвлөе. Ингэхдээ аксесуараа зүүхээ мартуузай. Унжсан ээмэг, өнгөлөг шүрэн зүүлт, бугуйвч сонгон төрхөө илүү сонирхолтой болгох боломжтой.