Хайх

1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ?

1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


Клеш өмд буюу өвдөгнөөс доошоо трапеци загварын өмд нь 1970-аад онд эрчээ авч байсан. Тухайн үед сургуулийн сурагчаас эхлэн рок од хүртэл бүгд энэхүү загвараар гоёдог байлаа. Эсгүүрийн хувьд маш өргөнөөс авахуулан үл ялиг сул байдлаар урладаг клеш өмд нь сүүлийн үед эргээд моданд орж хэд хэдэн загварын орднуудын цуглуулгад харагдсан юм. Тухайлбал, уг загварын өмдийг итгэлтэйгээр ажилдаа өмсөж болохыг Stella McCartneу болон Off-White загварын орднууд ready-to-wear намар 2021 цуглуулгаараа илтгэжээ. Ингэхдээ брэндүүдийн бүтээлч захирлууд Стелла Маккартни болон Виржил Абло нар клеш брюкэн өмдийг oversize пиджактай хослуулж өмсөхийг санал болгосон байлаа.

1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 1)
1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 2)

Харин та энэхүү загварын өнгөлөг, цоглог хэв маягийг хадгалж үлдэхийг хүсвэл Jacquemus загварын ордны ready-to-wear намар 2021 цуглуулгад багтсан 2000-аад оныг санагдуулам тод өнгөөр дагнасан монохром болон Celine брэндийн саатай пиджактай төрхүүдийг анхааралдаа аваарай.

1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 3)
1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 4)

Түүнчлэн өдөр тутмын атлаа сонирхолтой хувцаслахыг хүсдэг уншигчдадаа хилэн материалтайгаас сонгож Шарлотт Новельзийн загварчилсан шиг хоолойтой цамцтай хослуулахыг зөвлөж байна. Энэ нь намрын улирал ирж сэрүү орж буй өдрүүдэд илүү тохиромжтой билээ.

1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 5)
1970-аад оны хит: Клеш өмдийг ямар үед, юутай хослуулж өмсөх вэ? (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх