Хайх

Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол

Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол

Text: Б.Энххүслэн


Саяхныг хүртэл антитрендэд тооцогдож байсан даашинз, юбкаг өмдтэй хослуулах 2000-аад оны хэв маяг эргэн ирлээ. Энэхүү аргачлал нь Y2K урсгал эргэн дэлгэрэхэд брэндүүдийн цуглуулгад зонхилж эхэлсэн бөгөөд одоог хүртэл эрэлтээ алдаагүй байна. Тэр дундаа хавар-зун 2024 улирлын Копенхагены загварын долоо хоногийн үеэр тус хоршлыг харуулсан загварын орднууд цөөнгүй байсан юм.

Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 1)
GANNI SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 2)
Mark Kenly Domino Tan SS24

Майли Сайрус, Селена Гомес, Эшли Тисдейл гэхчлэн Диснейн оддоос эхлэн Энн Хэтэуэй, Жессика Альба зэрэг алдартнуудын 2000-аад оны зургийн цомгийг эргэн сөхвөөс нимгэн зуны даашинзыг нам суудалтай жийнсэн өмдтэй хослуулсан төрх цөөнгүй тааралдана. Энэхүү аргачлал нь тэр дундаа тухайн үеийн өсвөр настнуудын дунд эрчээ авч байлаа. Одоо тэгвэл дизайнерууд дан ганц жийнсэн өмд, нимгэн даашинзаар хязгаарлагдахаа больж тус хоршлоор дамжуулан ажил хэрэгч, streetwear, футуристик хэв маягийг хүртэл харуулах болжээ.

Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 3)
Ashley Tisdale
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 4)
Miley Cyrus
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 5)
Jessica Alba
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 6)
Anne Hathaway

Тухайлбал, Fendi, Ferragamo, MM6, Helmut Lang загварын ордон оффис дресс-кодтой өмд даашинзны хослолыг цуглуулгадаа багтаажээ. Тэд брюкэн өмд дээр урт цагаан цамц, миди даашинз, А силуэттэй сарафан зэргийг давхарлан өмссөн байлаа. Харин илүү чөлөөт стилийг Ganni, Saks Potts, Henrik Vibskov гэхчлэн Скандинавын брэндүүд толилуулсан юм.

Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 7)
Henrik Vibskov SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 8)
Saks Potts SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 9)
Maison Margiela SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 10)
Helmut Lang SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 11)
Fendi SS24
Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол (фото 12)
Ferragamo SS24

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх