Хайх

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага

Энгийнээс илүү сонирхолтой байдал ноёрхоно

Text: Buro.Mongolia


"Хүзүүний зүүлт"

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 1)

Дизайнерууд бидэнд цүнхээ хүзүүний зүүлт маягаар зүүхийг санал болгож байна. Жишээ нь Marc Jacobs ухаалаг гар утас ба уруулын будаг л багтах хэмжээний жижиг цүнх танилцуулсан бол, Jacquemus богцон хэлбэрийн цүнх хүзүүндээ зүүхээр урлажээ.

"Амьтны хээ"

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 2)

Бид өмнө нь ирвэсний хээ энэ намрын гол чиг хандлагын нэгээр тодорсныг мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү ойлголт аксесуарт ч бас хамаарч байгаа бөгөөд Loewe, 3.1 Phillip Lim брэндүүд ажил хэрэгч загварууддаа амьтны хээг оруулсан байна.

Неон өнгө

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 3)

Prada, Balenciaga брэндүүд нэгэн хэвийн байдлаас татгалзаж, неон өнгийг санал болгож байна. Хэрэв та санаж байгаа бол Ким Кардашьян, Блейк Лайвли нар саяхан неон ногоон өнгийн хослолоор гоёж, энэ улирлын тренд өнгийг тодотгосон билээ.  

"Logomania"

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 4)

Хэлбэр ба дизайн үл харгалзан брэндийн монограмм хээ, логогоор баялаг загварууд тренд болж байна. Ийм төрлийн цүнх сонгохдоо бусад хувцсаа аль болох энгийн байлгаарай.

Геометрийн дүрс

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 5)

Өнгөрсөн улиралд элдэв чимэггүй, минимал загварууд ноёрхож байсан бол, одоо сонирхолтой хэлбэр дүрстэй загварууд хүчээ авах боллоо. Энэ ангилалд бүсгүйчүүдийн мөрөөдөл болоод буй Dior брэндийн "морьтны" цүнх ч бас багтаж байна.

Гинжин оосор

Энэ намар ямар гар цүнх сонгох вэ: 6 чиг хандлага (фото 6)

Хувцаслалтанд үргэлж загварлаг уур амьсгал нэмдэг гинжин оосрыг энэ улиралд Dolce & Gabbana, Chanel брэндүүд гар цүнхний дизайнд нэвтрүүллээ. 

 

цааш үзэх