
Ирэх өвлийг цэцэгсийн өнгөөр хучъя
Парис хот намар өвлийн загварын өнгө төрхийг тодорхойлж, тус хотын хамгийн өндөр бүсгүй болох Эйфель хувцас загварт амьдралаа холбосон бүх л найзуудаа урин дуудсан өдрүүд байлаа. Дизайнеруудын үзэл санаа хийгээд брэндүүдийн шинийг эрэлхийлэх эцэсгүй аялал, загварын орднуудын онцлог ялгааг тоочиж үл барна.
Гэвч ирэх жилийн намар өвлийн дүр төрх улам өнгөлөг байх хандлагатай байна. Нью Йорк, Лондон хотууд завсрын өнгийг түлхүү танилцуулж байсан бол, Парисын загварын долоо хоног илүү тод өнгөтэй загваруудыг танилцууллаа. Энэ ч утгаараа хамгийн алдартай хувцас загварын түүчээ болох YSL, Balenciaga, Hermes, Louis Vuitton, Schiaparelli зэрэг брэндүүд өнгөний сонголтуудаа хийхдээ неон өнгөнөөс татгалзаж, байгалийн, тэр дундаа цэцэгсээс харж болох романтик тод өнгийг сонгожээ. Тухайлбал алтанзул цэцгийн бүдэг улаан дэлбээ, сарнайн ягаан цоморлог, өндөр зоосон цэцгийн шаргал өнгө гээд цэцэгсийн дэлбээнээс харж болох бүх л өнгөнүүд танилцуулагдаж байгаа нь зуныг санагдуулах дулаан цагийн ханамжийг бидэнд цутгах шиг боллоо.
Үүгээр уншигчдадаа ирэх жилийн намар, өвөл тренд болох байгалийн тод өнгийн хувцас урлалыг түүвэрлэн хүргэж байна.















Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт