Хайх

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ?

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ?

Text: Buro.Mongolia


Хавар-зун 2024 улирлын загварын долоо хоногоор маш олон брэндийн бүтээлч захирлууд солигдож загварын орднуудын шинэ хуудас нээгдсэн билээ. Gucci ордонд Сабато де Сарно, Tom Ford брэндэд Питер Хоукинс, Helmut Lang-д Питер До, Carven-д Луиз Троттер нар тус тус бүтээлч захирлын албанд томилогдож дебют цуглуулгаа толилуулсан юм. Харин Габриэла Херст, Сара Бёртон нар Chloé болон Alexander McQueen брэндийн өмнөөс гаргасан сүүлийн цуглуулгаа танилцуулсан билээ. Эдгээр үйл явдлаас улбаалан загварын томоохон брэндүүдийн бүтээлч захирлын албанд ажиллах эмэгтэй хүмүүсийн орон тоо улам багассаар байгааг харах боломжтой. Тухайлбал, брэндийнхээ дийлэнх хувийг өөрсдөө эзэмшдэг Stella McCartney, Phoebe Philo-г тооцохгүйгээр LVMH группт зөвхөн Dior болон Pucci брэнд эмэгтэй бүтээлч захиралтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Kering группт одоогоор нэг ч загварын ордонд эмэгтэй дизайнер ахлаагүй байгаа юм.

Загварын хэв маяг талаас харвал дизайнеруудын танилцуулсан нийт цуглуулга дунд түлхүү саармаг өнгөнүүд давамгайлж хавар болон зуны улиралд ихэвчлэн зонхилдог тод өнгөнүүд хойш тавигджээ. Хувцасны чиг хандлага нийгэм, эдийн засагтайгаа нягт холбоотой байдаг учраас хямрал нүүрлээд буй энэ цаг үед брэндүүд огцом өөрчлөлтөөс илүүтэйгээр сонгодог загваруудыг улам төгөлдөржүүлэх, одоо хэрэгжиж буй чиг хандлагуудыг үргэлжлүүлэх тал дээр анхаарсан байна. Үүнээс гадна дизайнерууд шинэ цуглуулгаа бүтээхдээ 1990-ээд оны минималист болон даруу тансаг хэв маягийг өөрсдийн чиг баримжаагаа болгожээ. Загварын хайлтын систем Tagwalk-ын мэдээлснээр “минимализм” хэмээх түлхүүр үгээр тэмдэглэгдсэн хавар-зун 2024 улирлын 11,000 зураг илэрсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт билээ. Эсрэгээрээ төрөл бүрийн лого болон монограм хээтэй төрх энэ улиралд 52%-иар буурсан бол 1990-ээд оны төрхүүд 42%-иар өссөн байна.


БЭЛХҮҮС ДАВСАН ӨНДӨР СУУДАЛ


Хэдхэн улирлын өмнө Y2K урсгалын нам суудалтай өмднүүд загварын бүх л платформыг эзэлж эргэлт буцалтгүйгээр айлчлан ирсэн мэт санагдаж байсан ч удаан үргэлжилсэнгүй. Магадгүй хэт нам суудалтай учраас практикал тал дээр оноо алдсан байх боломжтой. Тэгвэл үүний эсрэг тууль гэж тодорхойлж болохуйц бэлхүүсээр татсан, тэр ч бүү хэл бэлхүүс давсан өмдний силуэтийг загварын орднууд цуглуулгадаа багтаажээ. Энэхүү чиг хандлага нь тэгвэл эрэлттэй байж, урт удаан насалж чадах болов уу?

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 1)
Hermes
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 2)
Philosophy di Lorenzo Serafini
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 3)
Loewe
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 4)
The Row
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 5)
Rokh
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 6)
Ralph Lauren

ПОЛО ХЭВ МАЯГ


Шинэ улирлын цуглуулгууд атлетик преппи хэв маягаараа онцгойроод байгаа юм. Энэхүү чиг хандлагаар брэндийнхээ гоо зүйг тодорхойлж буй эрхмүүдийн нэг бол яахын аргагүй Миучча Прада. Тэрээр ажил хэрэгч мөртөө спортлог элемент шингэсэн загварууд урлаж, зохих загварчилгааг нь хийхдээ гаргууд нэгэн юм. Тэгвэл Миуччагаас гадна энэхүү өнгө аясыг Dries Van Noten, DSquared2, Chanel, The Row гэхчлэн брэндүүд цуглуулгадаа шингээжээ.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 7)
Victoria Beckham
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 8)
Ottolinger
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 9)
Miu Miu
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 10)
Gucci
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 11)
Dries Van Noten
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 12)
Chanel

ХЭЭНЦЭР ЦАЦАГ


Бүтэц болон ширхэгтийн хувьд хамгийн сонирхолтой загваруудын нэгээр цацагтай хувцасны чиг хандлагыг нэрлэх боломжтой. 1920-иод оны шулуун эсгүүртэй даашинзны загварт зонхилдог байсан цацган унжлага Gucci, Bottega Veneta, Jil Sander гэхчлэн брэндийн цуглуулгынх нь онцлох деталь болжээ. Ингэхдээ Gucci мөнгөлөг унжлагатай пальто, Jil Sander хайчилбарын аргаар дэрвийлгэсэн мэт цацган хормойтой даашинз, Gabriela Hearst сүлжмэл цацагтай цүнхийг толилуулж нэг ижил трендийг харилцан адилгүй өнцгөөс харуулсан байв.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 13)
JW Anderson
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 14)
Jil Sander
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 15)
Gucci
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 16)
Celine
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 17)
Bottega Veneta
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 18)
Calcaterra

НЭВТ ГЭРЭЛТСЭН ЮБКА


Нэвт гэрэлтсэн хувцасны түүх үргэлжилсээр, бас хувьсан өөрчлөгдсөөр байна. Анх дизайнерууд ихэвчлэн эмэгтэй хүний цээж хэсгийг тодотгосон нэвт гэрэлтсэн топ болон даашинзнууд урлаж байсан бол одоо түлхүү гэрэлтсэн материалтай юбкан дээр анхаарлаа хандуулах болжээ. Эмзэг турьхан энэхүү материалаар загвар зохион бүтээгчид дан ганц юбканы хэлбэрийг гаргаад зогсолгүй төрөл бүрий хээ, хатгамал, шигтгээ, өд болон хуванцар чимэглэл нэгтгэж илүү хээнцэр болгосон байна. Энэ нь сэтгэл татам байдлыг нэмэхээс гадна хэт их гэрэлтэхээс сэргийлсэн, өдөр тутамд өмсөхөд туслах практикал элементийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 19)
Carven
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 20)
Erdem
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 21)
Missoni
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 22)
Louis Vuitton
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 23)
Givenchy
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 24)
No.21

ЦАСАН ЦАГААН ТӨРХ


Намирсан торгомсог, тэгш бус хэмтэй хуниастай, нэвт гэрэлтсэн турьхан гээд цасан цагаан даашинз бол хурц нар шарсан өдрийн төгс хувцас мөн. Тус загварыг дизайнерууд түлхүү шагай татсан, аль эсвэл газар шүргэсэн урттайгаар урласан харагдлаа. Ингэхдээ ухмал хатгамалтай болон шиффонон материалтай загварууд давамгайлсан байна.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 25)
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 26)
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 27)
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 28)
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 29)
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 30)

90-ЭЭД ОНЫ ХУВЦАСЛАЛТ


1990-ээд оны минимал хэв маяг эргэн ирээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлэхдээ цэмцгэр хийцтэй эгэл загваруудын үнэ цэнийг бидэнд ахин нэг сануулах шиг болсон. Энгийн мөртөө утга агуулгын хувьд өргөн байж чаддаг энэхүү чиг хандлага нь бусадтайгаа харьцуулахад өөрийн гэсэн характертай, сүнслэг гэлтэй. Тэгвэл 1990-ээд оны гоо зүйг өөлөх зүйлгүйгээр илэрхийлж чадсан брэндүүд бол яахын аргагүй Jil Sander, Calvin Klein, Helmut Lang байлаа.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 31)
Boss
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 32)
Ami
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 33)
Tove
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 34)
Proenza Schouler
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 35)
Coach
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 36)
Bottega Veneta

ЦЭЦГЭН ХЭЭ БОЛОН ДҮРСЛЭЛҮҮД


Зөөлөн ягаан өнгө, торон материал, цэцгэн хээ. Байж болох хамгийн романтик хэв маяг дэлгэрч эмэгтэйчүүдийг өөрсдийн уян зөөлөн чанараа хувцсаараа дамжуулан тодотгох уриалга дэлгэрээд байна. Цэцгэн хээ угалз болон дүрслэлүүд гаргасан эдгээр загварыг та Burberry, Balmain-ы харуулсан шиг гял цал, максималист байдлаар загварчлах боломжтой бол илүү минимал, даруухан хувцаслахыг хүсдэг хүмүүс Loewe, Zimmermann, Del Core-ын цуглуулгаас жишээ аваарай.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 37)
Alexander McQueen
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 38)
Roberto Cavalli
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 39)
Marni
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 40)
Simone Rocha
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 41)
Maison Margiela
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 42)
Christian Cowan

МИКРО ШООРТ


Хөлөө тодотгох чиг хандлага дэлгэрснийг микро юбка болон дотуур өмдөө гадаа өмсөх трендийн тусламжтай харах боломжтой. Тэгвэл үүн дээр нэмэгдээд маш богино шоортны чиг хандлага эрчээ аваад байна. Үүнийг дан ганц өдөр тутмын хувцаслалтад хэрэгжүүлэхээс гадна Prada, Gucci, Bally брэнд тейлор хийцтэйгээр урлаж ажил хэрэгч бөгөөд этгээд байдлаар өмсөж болохыг харуулсан юм.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 43)
Dolce & Gabbana
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 44)
Isabel Marant
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 45)
Versace
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 46)
Bally
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 47)
Miu Miu
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 48)
Prada

МЕТАЛЛИК ЗАГВАРУУД


Өвлийн улиралд металлик загварууд цас хаялсан цагаан орчин, олон өнгөөр гялалзах гацуур модтой уялддаг бол зуны улиралд террас дээрх үдэшлэгт өмсөх төгс хувцас болдог. Тиймээс тус загвар нь дөрвөн улирлын турш эрэлттэй байж чаддаг билээ. Тэр дундаа энэ жил Парис хотноо Зуны олимп зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан брэндүүд өөрсдийн цуглуулгадаа алтлаг, мөнгөлөг, мөн хүрэл өнгийн загварууд багтааж томоохон үйл явдлыг бэлгэдсэн харагдлаа.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 49)
Schiaparelli
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 50)
Courreges
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 51)
Blumarine
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 52)
Ralph Lauren
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 53)
Kiko Kostadinov
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 54)
Roksanda

РОМАНТИК БАЛЕРИНА


Дугуйрсан хоншоортой, намхан ултай сонгодог балерина хөлд эвтэйхэн, цэмцгэр харагддаг, практикал гээд олон давуу талтай. Дизайнерууд энэ улирлын хувьд олмоор бэхлэгдсэн Мэри Жейн загварт, мөн нэвт гэрэлтдэг торон хувилбарт анхаарлаа хандуулахыг уриалж байна. Гоёмсог балеринаг Fendi, Loewe, Stella McCartney, The Attico, Chanel, Prada зэрэг маш олон брэндийн цуглуулгаас олох боломжтой.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 55)
Loewe
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 56)
The Attico
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 57)
Prada
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 58)
Stella McCartney
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 59)
Fendi
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 60)
Victoria Beckham

ТОМ ЦҮНХ ӨДӨР ТУТАМД


Өдөр тутамдаа хувийн хэрэгцээнийхээ олон эд зүйлс авч явахыг хичээдэг хүмүүст таалагдахуйц нэгэн тренд дэлгэрч буй нь том хэмжээтэй гар цүнх юм. Багтаамж сайтай, зөөлөн арьсаар хийгдсэн энэхүү цүнхийг Max Mara, Valentino, The Row, Miu Miu, Brandon Maxwell харуулж байна.

Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 61)
The Row
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 62)
Miu Miu
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 63)
Valentino
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 64)
Tibi
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 65)
Bottega Veneta
Хавар-зун 2024 улирлын чиг хандлагууд: Юу тренд болж байна вэ? (фото 66)
Carven

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх