Миланы загварын долоо хоног дахь арван гол тренд, хавар-зун 2016
Ирээдүйд хэрэгтэй тэмдэглэл
Судал
Өргөн эсвэл нарийн, хөндлөн, босоо, олон өнгийн эсвэл хар цагаан гээд ямар ч судал байж болно. Гол нь таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой загвар шүү.
Сэдэв бүхий хатгамал
Нарийн ажиллагаатай эсгүүр хийх гэж зүдрэхийн оронд хувцасны дүрсийг өөрчлөлгүйгээр, өвөрмөц чимэглэл нэмснээр загварыг амилуулж болно шүү дээ. Тодруулбал хээ, наамал болон хатгамалтай загварууд ирэх хавар-зуны улиралд шилдэг сонголт болно.
Хуниаснууд
Өмнөх хоёр загварын долоо хоногуудтай адил Миланы тайзыг ч бас хуниаснууд эзэгнэлээ. Гэхдээ энд "том хуниас бүхий жижиг топ" гэх шинэ загвар онцгойрлоо.
Өөр хувцаснууд дээр өмссөн даашинз
Энэхүү тренд намар-өвлийн улиралд илүү тохиромжтой байж болох ч дизайнерууд логик сэтгэлгээг хайхраагүй бололтой. Тиймээс зуны халуунд хүртэл онгорхой мөртэй даашинз болон сарафаныг хоолойтой цамц, топ эсвэл коовттой хослуулан өмсөхийг санал болгож байна.
Амьтдын хээ
Италид тачаангуй байдлыг тодотгосон хувцсыг илүү таалдаг билээ. Тэр тачаангуй байдлыг ирвэс, тахь, бар эсвэл могойн хээгээр илэрхийлэх нь элбэг. Харин энэ удаад бараг бүх дизайнерууд амьтдын хээг илүү зугаатай, өвөрмөц аргаар цуглуулгадаа ашигласан нь харагдлаа. Жишээ нь Питер Дундас цуглуулгын хувцаснууд дээрээ барын хээ биш харин барын толгой бүхий зургууд хэвлэжээ.
Гэрэлтдэг материал
Бүхэлдээ гэрэлтдэг эсвэл хэсэгчлэн гэрэлтдэг загвар, илүү зүйл харагдуулахааргуй тор болон хагас тунгалаг материал гэх хувилбарууд дундаас таалагдсанаа сонгоорой.
Улаан ба түүний туяанууд
Италийн ихэнх брэндүүдийн хэв маяг шинэ улиралд огцом залуужсан харагдсан ч зарим нэг шинж чанарууд нь хэвээр үлджээ. Тиймээс улаан өнгө ба түүний олон янзын туяанууд дизайнеруудын хувьд гол туслах өнгө хэвээр үлдлээ.
Зангилаа ба эрвээхий зангиа
Нью-Йоркоос эхэлсэн энэхүү трендийг Жереми Скотт оргилд нь хүргэлээ. Түүний санал болгосон хувилбар нь аварга том хаалтын туузаар хийгдсэн нүсэр эрвээхий зангиа юм.
Тодотгох шар өнгө
Шар өнгө баяр баясгалан эсвэл гэрэлтсэн нар санагдуулдаг болохоор бид энэхүү эргэн ирсэн чиг хандлагад их дуртай байгаа. Шар өнгийн total look хийх гэж бодсоны хэрэггүй. Харин хувцаслалтад тань өнгө оруулах хэдэн тустай загварууд бэлдээд аваарай.
Шоорттой хослол
Зун өмдтэй явахад халууцдаг тул оронд нь шоорт өмсөх нь ойлгомжтой байх. Италийн бүх дизайнерууд биш ч зарим нь шоорттой хослол бүхий тренд танилцууллаа.