Хайх

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ?

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ?

Text: Э.Цовоо


2000-аад оны үед ид тренд болж байсан өмд болон юбкаг хослуулан өмсөх арга загварын хорхойтнуудын дунд эргэн дэлгэрээд байгаа билээ. Тэгвэл энэхүү чиг хандлага нь ирэх хавар, зуны улиралд ч мөн адил эрэлттэй хэвээр байх болно гэдгийг Courrèges, Bottega Veneta, Ambush, Loewe тэргүүтэй загварын орднуудын хавар-зун 2025 улирлын шинэ цуглуулгаараа онцлон харууллаа. Мөн эрчүүд ч гэсэн өмд болон юбкаг хослуулан өмсөж болно гэдгийг Dior, Hyke, SF10G, Deadwood зэрэг орднуудын цуглуулгаас харах боломжтой юм. 

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 1)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 2)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 3)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 4)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 5)

Ингээд skants (skirt+pants) хэмээн нэрлэгдээд буй энэхүү чиг хандлагыг хэрхэн хэрэгжүүлж болохыг харцгаая. 


МОНОХРОМ ТӨРХ 

Хэрэв та илүү элегант, шик харагдахыг хүсвэл өнгө дагуу, нэмэлт детальгүй юбка болон өмд сонгохыг зөвлөж байна. Ингэснээр хувцаслалт тань цэгцтэй, цэмцгэр харагдахаас гадна тус хоршлоор дамжуулан оффистоо өмсөх боломжтой ажил хэрэгч дүр төрхийг үүсгэх боломжтой гэдгээрээ онцлог. 

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 6)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 7)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 8)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 9)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 10)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 11)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 12)

СААРАЛ БОЛОН ХАР ӨНГӨ

Энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхдээ саарал болон хар өнгийг хослуулбал эв хавгүй харагдах магадлал хамгийн бага байдаг аж. Иймд хар өнгийн миди юбкаг саарал өнгийн өмдтэй хослуулах, аль эсвэл хар өнгийн кардиганыг саарал өнгийн өмд болон юбкатай хоршуулан загварчлаад үзээрэй. Ингэснээр хувцаслалт тань дэгжин бөгөөд загварлаг харагдах болно. 

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 13)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 14)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 15)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 16)

ЖИЙНС+ ТОРОН МАТЕРИАЛ

Хэрэв та Y2K эрин үеийн өнгө аястай хувцаслахыг хүсдэг бол жийнс болон торон материалтай мини юбканы нэгдэл нь хамгийн зөв сонголт болох юм. Ингэхдээ сул загварын, эсвэл трапец хэлбэртэй жийнсэн өмд дээр өхөөрдөм мэдрэмжийг төрүүлэм хөвсгөр хормойтой мини юбкаг давхарлан өмсөөрэй. Харин илүү эмэгтэйлэг, романтик дүр төрхийг бүрдүүлэхийг хүсвэл шулуун силуэттэй, нимгэн материалтай, торон оруулгатай юбкаг сонговол тохиромжтой. 

Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 17)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 18)
Стайлинг зөвлөгөө: Өмд болон юбкаг хэрхэн хослуулан загварчлах вэ? (фото 19)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт