Хайх

TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ?

TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ?

Яг одоо туршиж үзэх тренд

Text: Buro.Mongolia


Сүүлийн хэдэн жил залуучуудыг байлдан дагуулж, тэдэнд бүтээлч, этгээд санаануудаа хэрэгжүүлэх боломжийг олгосоор ирсэн TikTok платформ гоо сайхан болон загварын шинэ трендүүдийг тогтоосоор байна. Жишээ нь, яг одоо бүсгүйчүүд дунд TikTok-оос үүссэн Coconut Girl гэх нэгэн загварын тренд дэлгэрч эхэллээ. 

TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 1)
@peyton.koch

Coconut Girl стиль нь өнгөлөг деталиудаар тодорхойлогддог бөгөөд тав тухтай, энгийн байдлаараа онцгойрдог. Энэхүү хэв маягаар хувцаслахын тулд ердөө л өөрийгөө халуун орны нэгэн далайн эрэг дээр байгаа мэт төсөөлөхөд л хангалттай юм. Coconut Girl хэв маягийг бүрдүүлэхийн тулд Хавай өнгө аястай өнгөлөг хээнүүд, сул хийц болон сүлжмэл загваруудыг түлхүү анхааралдаа аваарай. Oversize цамц, кроп топ, сүлжмэл браллет, сул загвартай даашинзыг панама малгай, сандаал, жийнсэн шоорт гээд зуны must-have загваруудтай хослуулж өмсөхийг зөвлөж байна.

TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 2)
@chlobellexx

Мөн тус стиль нь зөвхөн амралтад төдийгүй өдөр тутамд хүртэл тохиромжтой харагддаг тул болзоонд явахдаа, найзуудтайгаа өдрийн хоол идэхдээ зоригтой Coconut Girl хэв маягаар хувцаслаарай. Тус хэв маяг нь таныг загварлаг харагдуулаад зогсохгүй танд далайн эрэг дээр амарч байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 3)
@emilisindlev
TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 4)
TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 5)
TikTok-ыг байлдан дагуулж буй Coconut Girl стиль гэж юу вэ? (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх