Хайх

Zara-гийн танилцуулсан шинэ үйлчилгээ онлайн худалдан авалтад хувьсал авчирлаа

Zara-гийн танилцуулсан шинэ үйлчилгээ онлайн худалдан авалтад хувьсал авчирлаа

Ухаалаг худалдан авалт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн онлайн худалдан авалтад олон давуу тал бий. Олон хүнтэй дэлгүүрт дараалан зогсолгүйгээр, гэрийн тухтай буйдангаасаа хүссэн бараагаа захиалж болдог энэ концепц олон хүмүүсийн амьдралыг хөнгөвчилсөн. Гэхдээ та бүгдийн сайн мэдэж байгаачлан онлайнаар хувцас захиалахад ганцхан том дутагдал байдаг. Тэр нь мэдээж хэрэг өөрт таарсан, зөв хэмжээг сонгох явдал юм.

Энэ асуудлыг шийдэх үүднээс Zara брэнд нэгэн шинэ хэрэгсэл танилцуулж байна. "What's my size" хэмээн нэрлэгдсэн зөв хэмжээг олох зориулалттай шинэ цэс нь таны сонгосон барааны дэргэд гарч ирэх болно. Уг цэсэн дээр дарснаар та өөрийн өндөр, жин мөн хувцас өмсгөлийн сонголтоо оруулах боломжтой болно. Үүний дараагаар Zara таны өгөгдлийг тооцоолж, бусад хэрэглэгчдийн худалдан авалт дээр суурилсан хамгийн оновчтой сонголтыг санал болгоно. Тэгэхээр одооноос эхлэн Zara брэндийн вебсайтаар зочлох дуртай хэрэглэгчид томдсон, эсвэл багадсан хувцас худалдан авахаас эмээх шаардлагагүй болж байгаа юм.

Zara-гийн танилцуулсан шинэ үйлчилгээ онлайн худалдан авалтад хувьсал авчирлаа (фото 1)

Zara-гийн танилцуулсан шинэ үйлчилгээ онлайн худалдан авалтад хувьсал авчирлаа (фото 2)

цааш үзэх