Хайх

Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү

Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү

Text: Б.Энххүслэн


Эрүүл тэжээллэг хүнс хэрэглэхийг улам зорьдог болсон орчин цагт ургамлын гаралтай хоол хүнсний эрэлт нэмэгдсээр байна. Үүний нэг нь овьёосны сүү бөгөөд тус бүтээгдэхүүн нь амьтны гаралтай сүүнээс харшилтай, лактоз боловсруулж чаддаггүй хүмүүст тохиромжтой төдийгүй веган хүмүүсийн хоол хүнсний салшгүй нэг хэсэгт тооцогддог билээ. Үүгээр ч зогсохгүй овьёосны сүүг эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхийг хүссэн хүн бүр хэрэглээндээ нэвтрүүлж эхлээд байгаа юм. 


Овьёосны сүүний ашигт талууд

Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү (фото 1)

Лактоз, самар, шар буурцаг агуулаагүй. Мөн веган!

Лактозд тэсвэргүй, самар, шар буурцгаас харшилтай, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалздаг хүмүүст овьёосны сүү нэн тохиромжтой. Тус бүтээгдэхүүн нь бусад ургамлын гаралтай сүүтэй харьцуулахад уургийн агууламж өндөр тул төгс орлуулагч болж чаддаг.

В амин дэмийн эх сурвалж

Овьёосны сүүг дан ганц дэлгүүрээс худалдаж авахаас гадна гэрийн нөхцөлд хийх боломжтой байдаг. Гэхдээ дийлэнх овьёосны сүү үйлдвэрлэгч брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ B амин дэм, кальци, төмөр зэргээр нэмэлтээр баяжуулж гэр аргаар хийсэн сүүнээс илүү давуу талтай болгодгийг Healthline эх сурвалж нийтлэлдээ дурджээ. Тухайлбал, овьёосны сүү үйлдвэрлэгч Oatbedient брэнд B1, B9 амин дэм агуулсан бүтээгдэхүүн санал болгодог.

LDL буюу ашиггүй холестеролыг бууруулна

Овьёосны найрлагад уусдаг эслэг гэгдэх бета-глюкан агуулагддаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжигч чухал эх сурвалж төдийгүй цусан дахь сахрын хэмжээг зохистой түвшинд барьж чаддаг. Тодруулбал, өндөр холестеролтой хүмүүсийг хамруулан хийсэн нийт 58 судалгааг тоймлон үзэхэд 5-6 долоо хоногийн турш өдөрт дунджаар 3.5г бета-глюкан агуулсан хүнс хэрэглэснээр LDL буюу ашиггүй холестеролын хэмжээ 4% буурсан үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна бета-глюкан хүний дархлааны эсийг идэвхжүүлдэг талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг.

Oatbedient овьёосны сүүний хувьд 100 граммдаа 2.7-2.9г бета-глюкан агуулдаг билээ.


Овьёосны сүү сонгохдоо юуг анхаарах вэ?

Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү (фото 2)

Энгийн найрлагыг илүүд үз

Та юун түрүүнд элдэв дүүргэгч болон нэмэлт бодисоос ангид бүтээгдэхүүн сонгоорой. Тухайлбал Oatbedient-ын овьёосны сүү дан ганц цэвэр орцуудаас бүрдсэн байдаг тул гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. Тус бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулагч синтетик нэгдэл бүхий хадгалагч бодис, өтгөрүүлэгч бодис, өнгө, амт оруулагчаас бүрэн татгалздаг билээ.

Ханасан өөх тосноос татгалз

Хэрэв та бүтэгдэхүүний найрлага дээрээс trans fat буюу ханасан өөх тосны агууламж олж харсан л бол сагс руугаа хийхгүй байхыг зөвлөе. Ханасан тос ашиггүй гэгддэг LDL холестериныг нэмэгдүүлж, HDL буюу ашигтай холестерины түвшнийг дарангуйлдаг. Энэ нь мөн зүрхний өвчлөлтүүд, чихрийн шижин, цус харвалтад хүргэх эрсдэлтэйд тооцогддог билээ. Харин Oatbedient овьёосны сүүнд ямар ч ханасан өөх тос агуулагддаггүй байна.

Нэмэгдэл элсэн чихрийн хэмжээг анхаар

Элсэн чихрийн өндөр агууламж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдгийг хүн бүр мэднэ. Тиймээс бидний зүгээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 30%-иар бага сахрын агууламжтай Oatbedient сүүнээс хэрэглээндээ нэвтрүүлэхийг зөвлөе.

Байгаль орчинд ээлтэй сонголт

Тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн дадал зуршлыг өөрчилж, ногоон алхам хийж буй хүмүүст сайхан мэдээ дуулгая. Овьёос нь бусад сүү гаргаж авдаг ургамлуудтай (жишээ нь, бүйлсэн самар) харьцуулахад эзэлдэг газар нутаг, хэрэглэдэг усны нөөцийн хувьд 90% бага байна. Мөн овьёосны сүү 70% бага хүлэмжийн хий ялгаруулдаг болох нь тогтоогджээ.


Оatbedient сүүг төрөл бүрээр ашиглах боломжтой

Энэхүү сүү нь энгийн, шоколадтай, овьёос чиа үртэй гэсэн гурван сонголттой. Та өөрт тохирсон төрлөөс нь сонголтоо хийж дангаар нь, аль эсвэл кофе, нарийн боов, хоолондоо нэмэлтээр хэрэглэх боломжтой.

Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү (фото 3)
Энгийн
Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү (фото 4)
Шоколадтай
Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх хялбар арга: Овьёосны сүү (фото 5)
Овьёос чиа үр

Oatbedient-ын зүгээс амтат өглөөний цай болон шейкны маш хялбар жорыг хэрэгжүүлж үзэхийг санал болгож байна:

Амтат өглөөний цай

Орц:

  • 2 уут Oatbedient сүү,
  • 130г овьёос,
  • Гүзээлзгэнэ, эсвэл нэрс,
  • 1 х/х буталсан самар,
  • Бүйлсэн самар.

Бэлдэх үйл явц:

  • Oatbedient овьёосны сүүгээ аягандаа хийнэ,
  • Дээрээс нь овьёосоо хийнэ,
  • Сайтар холиод хөргөгчдөө хонуулж дэвтээнэ,
  • Өглөө нь гаргаж ирээд дуртай жимс, самраа хийж амтархан идээрэй.

Шоколадтай шейк

Орц:

  • 2 уут шоколадны амттай Oatbedient сүү,
  • 360мл ус,
  • 65г хөлдөөсөн гүзээлзгэнэ.

Бэлдэх үйл явц:

  • Бүх орцоо бутлагч блендерт хийн өтгөн, амттай шоколадтай шейк бэлэн болно. Хэрэв хүсвэл 2а/х какао пудр, агч модны сироп (maple syrup), зөгийн бал нэмэлтээр хийх боломжтой.

Хэрэглэгч та бүхэн Oatbedient овьёосны сүүг www.shoppy.mn, www.oatbedient.mn сайтаас хүргэлтээр авах боломжтой. Мөн CU, Номин, Имарт, М март, Efes, Оргил супермаркетаар худалдаалагдаж байна. 


Oatbedient Mongolia

Утас: 9004 5444

Вэбсайт: oatbedient.mn

Facebook: Oatbedient овьёосны сүү

Instagram: @oatbedient.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх