Хайх

Жин нэмэхэд туслах таван хүнс

Жин нэмэхэд туслах таван хүнс

Сүү, өндөг, бяслаг болон бусад

Text: Buro.Mongolia


Илүүдэл жинтэй тэмцэж байдаг олон хүний адилаар “яаж ч идсэн таргалдаггүй” гэж ярьдаг жин нэмэх хүсэлтэй хүн ч бас олон бий. Илүүдэл жин эрүүл мэндэд хор уршигтай байдаг шиг жингийн дутагдал ч мөн эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Гэхдээ туранхай хүн бүр эрүүл мэндийн асуудалтай байдаг гэсэн үг биш. Харин амархан ядрах, өвдөх хоолны дуршил багасах зэрэг таныг хоол тэжээл амин дэмийн дутагдалд орсныг илтгэх шинжүүд гарч эхэлбэл та биеийн жиндээ маш нухацтай анхаарах болсныг илтгэж байгаа юм. 

Жин нэмнэ гээд юу ч хамаагүй идэх нь эргүүлээд олон өөр өвчний суурь болдог. Ийм учраас өдөрт нэг цаг гучин минутаас гурван цагийн зайтай илчлэгээр баялаг хоол хүнс идэх нь эрүүлээр жин нэмэхэд хамгийн тохиромжтой. Доор та бүхэнд хамгийн их уураг болон илчлэг агуулдаг хоол хүнсийг танилцуулж байна. Эдгээр хүнсийг өөрийн биеийн жинд тохируулан тогтмол хуваарийн дагуу дасгал хөдөлгөөнтэй хоршуулан хэрэглэснээр та хүссэн жиндээ очих бүрэн боломжтой. Мэдээж үүнд урт хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдана гэдгийг битгий мартаарай.


Сүү

Жин нэмэхэд туслах таван хүнс (фото 1)

Сүү их хэмжээний уураг, нүүрс ус, кальци болон бусад олон төрлийн амин дэмийг агуулдаг. Өдөрт нэгээс хоёр аяга сүүг дангаар нь эсвэл жимс, зөгийн балтай хольж илүү гоё амт оруулан хэрэглэвэл хоол хүнсэндээ уураг нэмж байгаа гайхалтай аргуудын нэг юм. Нэг аяга сүүнд ойролцоогоор 149 калори илчлэг агуулагддаг.

Амархан бас амттай милкшейк хийх аргуудыг ЭНДЭЭС үзнэ үү 


Самар, самрын тос

Нэг жижиг атга бүйлс самарт 170 калори илчлэг, 6 грамм уураг, 4 грамм ислэг, 15 грамм өөх тос агуулагддаг. Өдөрт хоёр атгатай тэнцэх хэмжээний бүйлсийг хоолтойгоо хамт эсвэл хоолны дараах зууш маягаар идэхэд л хэдэн зуун калори авч чадна. Мөн ямар ч нэмэлт тос болон сахарын агууламжгүй самрын тосыг тараг, смүүти, жигнэмэг болон талхтай хольж идсэнээр маш амттай бөгөөд хурдан аргаар жингээ нэмэхэд тань туслах болно.

Жин нэмэхэд туслах таван хүнс (фото 2)

Самрын тос авахдаа юуг анхаарах вэ?


Бяслаг

Жин нэмэхэд туслах таван хүнс (фото 3)

Бяслаг бол калори болон өөх тосоор баялаг хүнс. Ойролцоогоор 28 грамм чеддар бяслагт 110 калори илчлэг, долоон грамм уураг агуулагддаг. Бяслагийг та өглөөний цай, өдөр, оройн хоол болон зууш гээд олон төрлөөр хоолондоо хэрэглэж болно.

Бяслагтай хийж болох гоё хоолны санаануудыг ЭНДЭЭС үзнэ үү


Яргай болон бусад тослог загас

Яргай болон тослог загаснууд уураг өөх тос болон омегa-3-ын гайхалтай эх үүсвэр болдог. Омега-3 тосны хүчил бол зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, хорт хавдраас урьдчилан сэргийлж тархины үйл ажиллагааг сайжруулах зэрэг маш олон төрлийн ач тустай хүчил юм. 170 грамм ясгүй яргай загасанд ойролцоогоор 250 калори илчлэг, 12 грамм өөх тос агуулагддаг. Загасыг жигнэх, шарах, утах гэх мэт өөрийн дуртай амтыг оруулж олон төрлөөр идэж болно.

Жин нэмэхэд туслах таван хүнс (фото 4)

Загасаар хийж болох гоё хоолны санаануудыг ЭНДЭЭС үзнэ үү


Өндөг

Жин нэмэхэд туслах таван хүнс (фото 5)

Өндөг мөн л уураг болон өөх тосоор баялаг хүнс бөгөөд хамгийн чухал ашигтай шим тэжээл нь өндөгний шард агуулагдаж байдаг. 50 грамм хальстай түүхий өндгөнд 74 калори илчлэг агуулагддаг бөгөөд хэрэв та өндөгний ямар нэгэн харшилгүй бол өдөрт гурван ширхгийг идэхэд л хангалттай калори авч чадна.

Өндгөөр хийж болох амтлаг өглөөний цайнуудыг ЭНДЭЭС үзнэ үү

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх