Хайх

Стрессээс ангижрах хамгийн үр дүнтэй арга – \"Усан сэлэлт\"

Стрессээс ангижрах хамгийн үр дүнтэй арга – "Усан сэлэлт"

Text: Buro.Mongolia


Зураг:

“Бид яагаад сэлдэг вэ" номын зохиолч Бонни Цуй “Бид усанд шумбах тэр агшинд л эргэн тойронд болж буй бүх зүйлийг умартдаг. Таны чих бөглөрч, хараа бүдгэрч, амтлах болон үнэртэх чадварууд тань хязгаарлагддаг. Мэдрэмжүүдээ ингэж хязгаарлах нь дотоод сэтгэл, оюун санаагаа анагаахад их ач тустай. Учир нь усны чимээ тархийг тайвшрах болон бүтээлчээр бодоход тусалдаг тархины альфа долгионы үйл ажиллагааг идэвхжүүлдэг” хэмээн усан сэлэлтийн гайхалтай ач тусын талаар бичсэн байна.

“Усан сэлэлт нь бясалгаж байгаа мэт оюун санааг тайвшруулдаг тул стрессийг хурдан тайлдаг” хэмээн усан сэлэлтийн дасгалжуулагч Борис Талан тайлбарлажээ. Тэрээр олны танил одууд, загвар өмсөгчид, тамирчид болон Стелла Маккартни, Кэлвин Клайн зэрэг алдартай загвар зохион бүтээгчдийг дасгалжуулдаг нэгэн юм. Тэр хэлэхдээ “усан сэлэлт нь ямар ч насныхан хичээллэж болох бүтэн биеийн хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг бөгөөд сэлснээр уушгины багтаамж сайжирч, цагт 360-660 калор шатаах боломжтой. Мөн хүмүүс ихэнх цагаа компьютерын урд сууж өнгөрөөдөг болсон одоо цагт нурууны өвчинд их тустай. Хүмүүс над дээр Борис! Би стрессдээд яг галзуурах нь ээ гээд ирдэг юм. Ирэнгүүт нь за ус руу орцгооё гээд бэлтгэлээ эхэлдэг дээ” гэжээ.

Мэргэжилтнүүдийн онцолсноор усанд сэлэх нь уур бухимдал, стрессийг багасгаж, биеийг илүү эрүүлжүүлэхээс гадна нойргүйдэл болон сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх